Сүүлийн жилүүдэд охид бүсгүйчүүдэд маань өсөлтгүй жирэмслэлт маш ихээр тохиолдох болжээ. Хааяахан нэг эмэгтэйчүүдийн эмнэлэгээр ороход жирэмсэн эмэгтэйчүүдээр дүүрсэн байх юм. Даанч тэдний дийлэнхэд нь энэхүү өсөлтгүй жирэмслэлт гэгч нь тохиолдох юм. Эмч нар хүртэл уулга алдаж өсөлтгүй жирэмслэлттэй байгаа эхчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг дурьдах юм. Эмч нар өсөлтгүй жирэмслэлтийг янз бүрийн зүйлтэй холбон тайлбарладаг. Жишээлбэл: агаарын бохирдол, тухайн эмэгтэйн эрүүл мэндийн байдал, архи тамхи хэрэглэх, амны хөндийн эрүүл мэнд муу гэх мэтчилэн олон зүйлүүд бий. Гэвч бид өсөлтгүй жирэмслэлт гэж юу болох, яагаад тохиолддог болохыг бид мэддэггүй. Эмч нарч тийм сайн зөвлөж хэлж өгдөггүй шүү дээ.
Өсөлтгүй жирэмслэлт гэж юу вэ?
Өсөлтгүй жирэмслэлт гэдэг маань дээрх зурган дээр харагдаж байгаачилан эхэс хэвийн өсч томорч байгаа боловч үр хөврөл байхгүй байгааг хэлнэ.