Жаахан жин нэмэхээр л гараад ирдэг давхар эрүүгээ хэрхэн арилгах вэ хэмээн та санаа зовниж сууна уу? Тэгвэл та өөртөө хэдхэн минутыг зарцуулж, бидний нийтэлж буй энэхүү дасгалыг дагаж хийгээд давхар эрүүгээ арилгаарай. Итгэмээргүй үр дүн таныг хүлээж байна.
1. Толгойгоороо хойш гэдийнэ, эрүүгээ аль болох дээшээ сунгаж өргө. 5 секунд өргөөд, 5 секунд амрах маягаар 15 удаа давтаарай.
2. Амаа хамгийн томоороо ангайгаад, хэлээ гарга. Мөн л 5 секунд хийгээд 5 секунд амарна. Энэ дасгалын 10 удаа давтаж хийгээрэй. Хэлний булчинг ажиллуулахад эрүүний булчин давхар чангарч өгдөг.
3. Толгойгоо гэдийлгэж 10 секунд тааз руу хараад буцаад доошлуулж шал руу харна. Үүнийг 10 удаа давтаарай.
4. Хүзүүгээ 2 тийш нь ээлжлэн гилжийлгэх маягаар тус бүрд нь 5 секунд байлгана. Үүнийг дор хаяж 6 удаа давтаарай.
5. Амаа том ангайн хэлээ доод шүдэндээ хүргэн 1 минут болно. Нэг хийхдээ 2 удаа давтаж болно.
6. Давхар эрүүгээ 30 секунд орчим зөөлөн товшиж, алгадаж өгөөрэй. Байнга тогтмол хийж чадвал цусны эргэлт сайжирч, ахиж давхар эрүү сууна гэж санаа зоволтгүй.
7. Гараараа эрүүгээ “V” хэлбэрээр барин нааш цаашаа хөдөлгөөрэй. 30 секунд хийгээд амраад 3 удаа давтаж хийнэ.
8. Эдгээрээс хамгийн амархан дасгал нь доошоо харж хэвтээд, орны толгойд эсвэл хатуу өндөр дэрэн дээр эрүүгээ тааруулж тавина. Мөрөө хөдөлгөхгүйгээр толгойгоо дээш өргөөрэй. Үүнийг 2 удаа давтаж хийнэ.
Amjilt.com