Хөдөлмөрийн Үндэсний намын гишүүн С.Боргил, Т.Доржханд, Б.Найдлаа, Д.Гантулга нарыг тус намын дарга Т.Ганболдын тушаалаар намын гишүүнчлэлээс хасжээ. Чөлөөлөх болсон шалтгаан нь дээрх хүмүүс намынхаа дүрэм журмыг ноцтойгоор зөрчиж, ХҮН-ын Их хурал, Төв хорооноос албан ёсоор сонгогдсон С.Ганбаатар болон Т.Ганболд нарыг УДШ-д бүртгүүлэх үйл явдлыг санаатайгаар удаа дараа хорлон саатуулсан, намын хуучин тамга, санхүүгийн баримтуудыг хулгайлан авч хууль бусаар ашигласан, УИХ-ын сонгуульд намын гишүүдээ бие даан оролцохыг уриалж, өөрсдөө бие даан нэр дэвшигчээр бүртгүүлсэн зэрэг үйлдлүүд нь намын гишүүний ёс зүй, “За андгай”-г зөрчсөн хэмээн үзэж Хөдөлмөрийн Үндэсний намын гишүүнчлэлээс хассан байна.
Түлхүүр үгулс төр
Санал болгох мэдээ
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ
НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …