Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч, МАН-д элсч байгаагаа мэдэгдлээ

1462334345_ff14f46b4041254big

УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг намаасаа гарч МАН-д элсэх гэж байгаа гэх мэдээлэл гараад байгаа. Тэд энэ талаар дөнгөж сая Төрийн ордонд тайлбар, мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарах өргөдөл болон “Шударга ёс” эвслээс гарах өргөдлөө бичсэн байгаа бөгөөд өнөөдөр намын даргадаа өгөх гэж байгаа тухай мэдэгдлээ. Мөн тэд МАН-д элсч байгаа гэх мэдээллийг хүлээн зөвшөөрч, үүнийгээ ” сонгуульд ялахын тулд ийм шийдвэр гаргасан” гэж тайлбарлав. Хэвлэлийн хурлын дараа МАХН-аас гарах өргөдлөө өгч дараагаар нь МАН-д элсэх өргөдлөө өгнө гэж мэдэгдлээ.

Тэд намаасаа гарснаар “Шударга ёс” эвслийн бүлэг задрах үндэслэл бүрдэж байна. Журамдаа “бүлэг” наймаас дээш гишүүнтэй байж бүрддэг. Гэвч хоёр гишүүн бүлгийг орхисноор “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн тоо бүлэг байгуулах журамд нийцэхгүй болж байна. Бүлэг задарснаар Засгийн газрын гишүүд ч татагдах магадлал үүсч болзошгүй хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Эх сурвалж: Undesten.mn

Санал болгох мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын …