УИХ-ын гишүүн Г.Уянга мэдээлэл Төрийн ордноо мэдээлэл хийлээ. Тэрээр УИХ-ын гишүүн Л.Цог МАХН-аас гарч Тусгаар тогтнол эв нэгдлийн намд өнөөдөр элсэн тус намын бодлогын зөвлөлд орж ажиллана гэж мэдэгдсэн юм. УИХ-ын гишүүн Г.Уянга УИХ-д хоёр өргөх бичиг барьсан байна. Тодруулбал, “Саусгоби сэндс” компанийн удирдлагуудыг өршөөсөн Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох, Ерөнхийлөгч Үндсэн хуулийг зөрчсөн эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байна. Тэрээр “Саусгоби сэндс компанийн удирдлагууд 35 тэрбум төгрөгийн хохирлоо барагдуулаагүй байна. Тэд Ерөнхий сайдад 15 тэрбумаа зургаан жилийн хугацаанд хувааж төлөх, үлдсэнийг нь бэлэн мөнгөөр төлөхгүй гэж зувчуулж эхэлсэн. Гэтэл одоо бүр төлөх ёстой төлбөрөө барагдуулахгүй гэж бултаж эхэлсэн байна. Энэ бол монголын төрийг дээрэлхэж байгаа үйлдэл юм” гэлээ.
Эх сурвалж: Zaluu.com