Реалити шоуны од, өдгөө 35 настай Ким Кардашьян (Kim Kardashian) саяхан нөхөр, реппер Канье Вест (Kanye West) болон том охин Норт Вест (North West)-ийн хамт Куба улсын Хавана хотоор зугаалж яваад папарациудын дуранд тод гэгч нь өртжээ.
1
Түүний өмссөн задгай, бариу даашинз олны нүдийг харцыг булааж, нүдийг нь орой дээр гаргаж байв.
2
Ким энд “Keeping uр with the Kardashians” реалити шоуныхаа шинэ дугаарын зураг авалтыг хийлгэхээр иржээ. Үүнээс өмнө тэд Миами арал дээр амарч байгаад ирсэн гэв.
3
Харин реппер Канье Вест ховорхон үзэгдэх инээмсэглэлээ харамгүй тодруулж байхыг бодоход үнэхээр аз жаргалтай байгаа бололтой.
4
Өхөөрдөм бяцхан Нортийг хараач ээ! Ээжийнхээ загварын мэдрэмжийг тэр лав өвлөн авах байх аа…
5
Бие хамгаалагчдаараа хүрээлүүлсээр задгай тансаг машинд суун, тэдний аялал эхлэх гэж байна.
6
Тэдний Куба улсыг зорих болсон шалтгаан нь саяхан хийсэн ерөнхийлөгч Обамагийн айлчлал болон хоёр улсын найрсаг харилцаа сэргэсний нэгэн том үр дүн биз ээ.