Америк хүчтэй газар хөдлөлтөд сэгсэрүүлнэ хэмээн эрдэмтэн таамаглаж байна

3513970572d42e702b1901АНУ-ын засгийн газрын сансрын хөтөлбөрийн асуудал эрхэлсэн зөвлөх асаннэг эрдэмтэн дуулиант мэдэгдэл хийсэн байна. Хуучин дээд тушаалын албан хаагчийн хэлснээр, ойрын ирээдүйд ер бусын хүчтэй хэд хэдэн газар хөдлөлт манай гарагт болох бөгөөд эдгээрийн нэг нь АНУ-ыг газрын хөрснөөс арчиж магадгүй ажээ. Ингэхдээ америкийн засаг захиргаа болон онцгой байдлын яам энэ бүхний тухай маш сайн мэдээлэлтэй байгаа ч,ирээдүйн гамшиг сүйрлийн тухай хүн амд сэрэмжлүүлэхийг яарахгүй байгаа нь хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэгтэй адилхан шахуу юм гэж эрдэмтэн онцлон тэмдэглэсэн байна.

Жон Кейситухайн үедээ засгийн газрын сансрын хөтөлбөрийн зөвлөх төдийгүй,түүнчилэн НАСА-гийн зөвлөх болон сансрын олон дахин ашиглах хөлгийн инженерээр ажиллаж байжээ. Дараа нь энэ туршлагатай мэргэжилтэнгазар хөдлөлт, байгалийн гамшигийн прогнозын орчин үеийн төв байгуулж, одоо гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа аж. Энэ байгууллагаДэлхийд мониторинг хийж, чичирхийлэл болон галт уулын идэвхижлийн тухай, түүнчилэн Нарны идэвхижлийн тухай мэдээсэлт байнга цуглуулдаг байна.

Өнгөрсөн оны зургаадугаар сард Кейси Америкийн Онцгой нөхцөл байдлыг зохицуулах агентлагт албан ёсоор захидал илгээжээ. Мэргэжилтэн захидалдаа одоо Нар “унтаа байдалд” шилжиж байгааг төрийн албан хаагчдад мэдээлсэн байна. Нар ийм байдалд шилжихэд, Дэлхийд газар хүчтэй хөдлөж, галт уул дэлбэрч эхлэдгийг удаа дараа нотложээ. Гэтэл АНУ-ын агентлаг эрдэмтний сэрэмжүүлгийг ойшоож үзээгүй учир, Жон Кейсиодоо өөрийн орны болон дэлхийн хүн амд шууд хандахаар шийдсэн байна.

2032372572d42e709c0222Түүний хэлснээр, өнөөдөр Нар сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа “унтаа байдлын” босгон дээр ирээд байгаа ажээ. Харин энэ нь Дэлхийд бага мөстлөгийн үеирж, энэ нь дэлхийн дулаарлын үр дагаврыг тийм ч ноцтой болгохгүй гэнэ.Бүр 2020 он гэхэд Наран дээрх толбууд алга болж, харин соронзон шуурга илүү цөөн болох ажээ. Энэ нь манай гарагт хүйтрэлд хүргэж, гэхдээ Дэлхийд “унтаа” Нарны үзүүлэх нөлөө харамсалтай нь үүгээр хязгаарлагдахгүй гэнэ. Шинэ Мадридын чичирхийллийн бүсэд хүчтэй газар хөдлөж эхлэнэ. Байгалийн гамшиг маш сүйтгэлт шинжтэй байх бөгөөд нэг газар хөдлөлт Умард Америкийг бүрнээ устгаж мэднэ. Харин Оросын тухайд гэвэл, Алс Дорнод л нэлээд өртөх бөгөөд ингэхдээ тус орны бусад нутаг бага зэрэг л “сэгсрэгдэх” ажээ.

Шинжлэх ухааны хамгийн шилдэг тэргүүний аргын туслалцаатайгаар энэ бүх таамаглалыгдэвшүүлсэн юм гэж эрдэмтэн хэлж байна. Гэтэл америкийн засгийн газар энэ анхааруулгыг огт тоохгүй байгаа ажээ. Кейсигийн хэлснээр, ийм мэдээллийг олоод авчихсан баячуудхамгийн аюулгүй газар руу хувийн нисэх онгоцоороо явчихаж болно, харин аюултаймөчид олонхи жирийн иргэн ерөөс гарч явах боломжгүй байх болно.

С.Инда

эх сурвалж: bataar.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …