Өнөөдөр агуу их ялалтын баярын өдөр. 1945 оны энэ өдөр Фашистын Германыг ЗХУ /хуучнаар/ бут цохиж, Берлин хотын талбайд ялалтын туг мандсан юм. 1941-1945 он хүртэл үргэлжилсэн Дэлхийн II дайнд 70 орчим сая хүний амь нас үрэгдсэн гэдэг. Энэхүү дайнд 61 улс орон татагдан орж, дэлхийн хүн амын 80 шахам хувь нь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт амь үрэгдсэний 25 сая нь цэрэг, 45 сая нь энгийн иргэд байсан төдийгүй дэлхийн нийт хүн амийн 2.5% нь байжээ.
Энэ өдрийн ялалт мянга мянган орос цэргүүд болон холбоотнуудын цус хөлс, нулимсаар олдсон гэдгийг бид мартах учиртай.
Даян дэлхийд дахиж дайн бүү гараг.