НИТХ-ын дарга Сүхбаатар дүүрэгт, Хотын дарга Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ

1462850097_5a4a65e217702a31bigНийслэлийн Ардчилсан намын бүлэг “Шангри Ла” зочид буудалд хуралдаж, Нийслэлийн сонгуульд өрсөлдөх 45 төлөөлөгчөө тодруулсан байгаа. Энэ нэрсийг буюу тодруулсан өдрөөс гурван хоногийн дотор сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэх журамтай.

Гэхдээ намууд төлөөлөгчдийн нэрсийг ерөнхийд нь нууцалж байна. Гэвч эх сурвалжуудын мэдээлэлд тулгуурлан зарим төлөөлөгчдийн нэрс ил болсоор байгаа юм. МАН-аас Нийслэлд өрсөлдөх хүмүүсийн нэрсийг өмнө нь танилцуулсан тэгвэл одоо АН-аас өрсөлдөхөөр гэхдээ нэрс нь тодорхой болсон хүмүүсийг танилцуулья.

Тухайлбал, НИТХ-ын дарга Д.Баттулга Сүхбаатар дүүрэгт, Хотын дарга Э.Бат-Үүл Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр болсон тухай мэдээлэл байна. Мөн Хотын даргын орлогч Н.Батаа Багахангай дүүрэгт, Худалдаа хөгжлийн банкны дэд захирал Д.Хүрэлбаатар Сүхбаатар дүүрэгт, Хотын даргын орлогч С.Очирбат Сүхбаатар дүүрэгт, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадамсүрэн мөн л Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр болсон тухай мэдээллийг эх сурвалжууд өгч байна.

А.Аюуш

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …