МАН “шилдэгүүдээ” Нийслэлд өрсөлдүүлнэ

1462850222_13073104_1072452006145678_753748008_o1Нийслэлийн Монгол ардын намын хороо  хуралдаж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 тойрогт өрсөлдөх 45 нэр дэвшигчийг тодруулжээ.

Тодруулбал, Нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Батбаясгалан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч н.Төмөрбаатар, “Суман гүн трейд” компанийн захирал н.Сүхбаатар, Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Эрдэнэбат, НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан нарын 45 хүн тодорсон байна.

Мөн НИТХ-ын төлөөлөгч Б.Энх-Амгалан, Б.Төмөрчулуун, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Хотын дарга асан Х.Мөнхбаяр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал асан М.Саранчимэг нар УИХ-д өрсөлдөхөөр болж НИТХ-д нэр дэвшихээс татгалзсан гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

Нэр дэвшигчдийг тойргоор нь харвал,

-Сүхбаатар дүүрэгт- Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч н.Төмөрбаатар

-Чингэлтэй дүүрэгт- Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Эрдэнэбат

-Баянзүрх дүүрэгт- НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, “Суман гүн трейд” компанийн захирал н.Сүхбаатар

-Сонгинохайрхан дүүрэгт- Монгол ардын намын дарга Ц.Сандуй, НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан

-Баянгол дүүрэгт- МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Батбаясгалан

-Налайх дүүрэгт-НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан нар нэр дэвшихээр болсон тухай мэдээлэл байна.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …