Селена Гомез Биберт гэрлэх санал тавьжээ

2cl9dtb6ncbgi4d34knkvp39hgДуучин Селена Гомез “Revival” гэх аялан тоглолтоо хийж байна. Тэрбээр Лас Вегас хотноо болсон тоглолтынхоо үеэр экс найз залуу Жастин Биберт гэрлэх санал тавьсан талаар  “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Селена ийнхүү хэлээгүй ч өмссөн цагаан футболкны ард нь “Жастин надтай гэрлээч. Гуйж байна” хэмээн бичсэн байжээ.

Тоглолтын дараа Селенагийн хэвлэлийн төлөөлөгч “Хэн нэгэн тоглолтын хувцасны ард ийнхүү бичсэн байна. Би хэрэгтэнг барих болно” гэж мэдэгдсэн байна.

Гэхдээ тоглолт үзсэн хүмүүс Селена футболкныхоо ард бичсэн зүйлийг харалгүй өмссөн гэхэд хэтэрхий үнэмшилгүй байна” гэлцгээжээ.

эх сурвалж: shuud.mn

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …