Майкл Фелпс хүүтэй боллоо

1462932011_149812976-jpg_134256-600x400АНУ-ын нэрт тамирчин, Майкл Фелпс хүүтэй болсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр өчигдөр инстаграмдаа сүйт бүсгүй болон хүүтэйгээ авахуулсан зургаа нийтлээд “2016 оны тавдугаар сарын 5-ны 7.16 цагт хүүтэй боллоо. Бурхандаа баярлалаа. Таны бэлгийг талархан хүлээн авав” гэж бичжээ.
Тамирчин эр хүүдээ Бумер Роберт Фелпс гэх нэрийг хайрласан байна.
Хос өнгөрсөн оны хоёрдугаар сарын 21-ний өдөр сүй тавьцгаасан билээ. Тэд хуримаа ирэх наймдугаар сард буюу Реогийн зуны олимпийн дараа хийхээр болжээ. Фелпс зуны наадамд оролцох юм.
эх сурвалж: tur.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …