Британийн сурвалжит эмэгтэй 22 настай вьетнам залууг жаахан хүүхэд хэмээн эндүүрч, зургаа татуулахаар түүнийг гар дээрээ өргөжээ. Дараа нь баронесса Мишель Монхэнийг хүүхэд хэмээн андуурснаа мэдээд, гайхсан нь мэдээж.
Дотуур хувцасны брендийг үндэслэгч, парламентын депутат Монгурван мянган хүн оролцсон бага хурал дээр үг хэлжээ. Түүнийг үг хэлж дууссаны дараа өөрийн наснаас хамаагүй залуу харагдсан вьетнам залуу бүсгүйд цэцэг барьсан байна. Мон цэцгийг аваад,түүнтэй хамт зургаа татуулахаар “хүүг” огт санаандгүйгээр гар дээрээ өргөжээ. Зарим олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бичсэнээр, энэ үед нэг эмэгтэй Мон руу ухасхийж, “Түүнийг буулга, би гэргий нь байна” хэмээн хашигарсан гэнэ.
Вьетнам залуу надад гомдоогүй, танхим дүүрэн суусан хүмүүс энэ санаандгүй явдлыг хараад чин сэтгэлээсээ инээлдэж байсан гэж баронесса өөрөө хэлсэн байна. Юу болоод байгааг тэр даруй ойлгоогүй гэдгээ Мон бас дурджээ. Вьетнам “хүүгийн” шүдийг хараад, нэг л биш гэдгийг анзаарсан байна. Түүний шүд шав шар байсан, мансууруулах бодис хэрэглэдгээс тэр байх гэж Мон хэлжээ.
“Дейли мэйл” сонинд бичсэнээр, вьетнам залуу өөрөө сонины редакци руу утасдаж, би22 настай, гэрлээгүй, тамхи татдаггүй (тэгэхлээр түүний шүд тамхи татсанаас болоогүй байж таарах нь), гэхдээ би үнэхээр хүүхэд шиг харагддаг гэж ярьсан байна. “Би зургаан настайгаагаас ингэж харагдаж байгаа” гэж тэр тайлбарлажээ.Түүний энэ байдал юутай холбоотойг тэр тайлбарлаагүй ч, залуу генетикийн ямар нэг гажигтай нь лав.
Эхлээд түүнийг “эхнэртэй, 46 настай эр” хэмээн бичсэн сэтгүүлчдэд жаахан дургүйцсэнээ вьетнам залуухэлсэн байна.Баронесса Моны тухайд гэвэл,вьетнам залуу түүнийг “даруухан эмэгтэй” гээд, түүгээр бахархаж байна гэжээ.
эх сурвалж: everyday.mn