ДОХ-ын халдвар тээгчид арми байгуулж, энгийн иргэд рүү дайрч байна

 Бүгд Найрамдах Кон­го улсын зүүн хэсэгт орших Хойд, Өмнөд Киву му­жид олон жилийн турш цус урсгасан зэвсэгт мөргөл­дөөн гарч байгаа юм.

Эх сур­вал­жуудын мэдээлс­нээр энд дор хаяж  зэвсэгт 30 бүлэглэл тааралдсан бүхнийхээ эсрэг дайтдаг аж. Харам­салтай нь энэхүү дайнд энгийн номхон иргэд хамгийн ихээр өртдөг байна. Тухайлбал охид, эмэг­тэйчүүд, хүүхдүүдийг хү­чирхийлэх нь гаарчээ. Ялан­гуяа “ХДХВ-ын халдвар тээгч­дийн эскадрон”-ы дай­чид харгис, хэрцгий үйлд­лээрээ бусдаас ялгарч байна.

Тэдний үйлдсэн гэмт хэр­гийн талаар саяхан Бурунди, Руанда, Ардчилсан Бүгд Найрамдах Конго улсад ажил­лаад ирсэн Гадаадад суу­гаа францууд, дэлхийн франц хэлтэй орнуудын хамтын ажиллагааны олон улсын байгууллагын төлөө­лөгч сайд Ямин Бен­гиги дэлхий дахинаа ил болгосон юм.

Тэрбээр Киншаст болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Энэхүү эскадроны дай­­чид өрсөлдөгч омгийн эмэг­тэйчүүдийг хүчирхийлэх за­маар ХДХВ-ын вирусээ зо­риуд тараадаг” гэжээ. Сай­дын хэлснээр Конгогийн зүүн хэсэгт хөгшин хөвөө гэлтгүй олон эмэгтэй ХДХВ-ын халдвар тээж байна. Тиймээс тэдэнд анхаарлаа хандуулахыг дэлхий нийтэд сонордуулжээ.

Түүнчлэн Конгогийн улс­төр судлаач, “Нгамбо На Нгамбо” сэтгүүлийн ерөнхий редактор Лило Мианго “Оросын дуу хоолой”-д улс­даа үүсээд буй нөхцөл байд­лын талаар мэдээлэл өгчээ.

Шинжээчийн ярьж буй­­гаар  тэрбээр 2000 онд Францад Угандагийн Мбара­ра хотын тухай телевизийн кино хийсэн гэнэ. Уг ки­нон­доо тус хотод Европ, Аф­рикийн хөлсний хүмүүс Конгогийн гэмт бүлэглэлтэй хамтран “ХДХВ тээгчдийн эскадрон” байгуулахаар шийд­­вэрлэсэн талаар дурд­жээ. Гэтэл уг киног гаргаагүй юм байна.

Энэхүү харгис хэрцгий үйлдлийн талаар Бурундийн сэтгүүлч түүнд анх мэдээлж байсан аж. Харин дараа нь Руанда улсын нэгэн сэтгүүлч баталсан гэнэ.

Тэгэхээр Бурунди, Руан­дагийн ХДХВ-ээр өвчилсөн цэргүүд Конгогийн зүүн хэсэгт цэргийн үйл ажиллагаа явуулахдаа нутгийн иргэдэд халдвар тарааж эхэлсэн бо­лолтой. Лили Мианго энэ талаар “Энэ бүхэн на­цист Германы Гитлерийн бод­логыг санаг­дуулж байна. Тэ­рээр цэвэр ари үндэстнийг хадгалж үлдэхийн тулд янз бүрийн үндэстэн угсаатны хүүхдүүдийг устгах бодлого баримталж байсан юм.

Ардчилсан Бүгд Найрамдах Конго улсын Ерөнхийлөгч Жозеф Кабила Руандаг дэмжигч “Гуравдугаар са­рын 23 хөдөлгөөн” зэрэг хэт даврагч бүлэглэлүүдийн эсрэг Киву мужуудад ар­миа илгээсэн ч цаагуураа Руанда, Угандагийн Ерөнхий­лөгчидтэй нууц зөвшилцөл байгуулсан. Тиймээс ч Жозеф Кабила ийм хүчирхийллийн талаар ганц ч удаа ам нээж байгаагүй.” гэжээ.

Одоогийн байдлаар ХДХВ, сүрьеэ, хумхаатай тэмцэх дэлхийн сан санхүүгийн хям­­ралаас болж Африкийн ор­­нуудад явуулдаг үйл ажил­­лагаагаа  хумьж  буй. Тиймээс Ардчилсан Бүгд Най­рамдах Конго улсад ХДХВ-ын халд­вар тээгчдийн үйл ажил­лагаа идэвхжиж, био­логийн аюулт дайн дэгдэх аюул нүүрлээд байна.
Германы “Drzte Zeitung” сонинд бичсэнээр Конгод ХДХВ, ДОХ-ын асуудал гамш­­гийн хэмжээнд хүрсэн гэнэ.
“Хил  хязгааргүй эмч нар” байгууллагын судал­гаа­наас үзэхэд тус улсын ХДХВ-ын халдвартай хүн амын дөнгөж 15 хувь нь л шаардлагатай эм бэлдмэлээ авах чадвартай аж. Гэтэл 2013 онд санхүүгийн хям­ралын улмаас вирустэй тэм­­цэхэд зориулж тун бага төсөв баталжээ.

Тус улсад нийт сая орчим хүн ХДХВ-ын халдвар тээж байна. Гэтэл 85 хувь нь ямар ч эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа аж.

Эмчилгээнээс гадна тус улсад эхээс хүүхдэд вирус дамжихаас урьдчилан сэр­гий­лэх ажиллагаа ч бараг хийгддэггүй гэнэ. Тухайлбал ХДХВ-ын халд­вар тээгч жирэмсэн эмэг­тэйчүүдийн дөнгөж нэг хувь нь л урьд­чилан сэргийлэх арга хэмжээ авах талаар боддог аж.

Түүнчлэн ХДХВ-ын халд­вар­тай ихэнх хүн энэ өвчин туссанаа бусдад мэдэгдэлгүй, чимээгүйхэн нас бардаг ту­хай судлаачид мэдээлжээ.

images (1)

Санал болгох мэдээ

“Күнфү Панда 4” хүүхэлдэй кино тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ

“DreamWorks” компанийн бүтээл Күнфү Панда хүүхэлдэйн киноны дөрөвдүгээр анги нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн …