ШШГЕГ-ын байрны ард ажил хийж байсан 2 ялтан оргожээ. Эдгээр хоригдлууд нь ШШГЕГ-ын харъяа чанга дэглэмтэй хорих 441 дүгээр ангид ял эдэлж байсан бөгөөд дэглэм бууруулсан тэдгээр хоригдлуудыг ШШГЕГ-ын гадна талбайд ажил хийлгэхээр гаргаад байсан аж. Дээрх 2 хоригдлын тухайд бүх насаараа хоригдох ял авсан хоригдлууд байжээ. Хоригдлууд буугаар зэвсэглэсэж бөгөөд өнгөрсөн пүрэв гараг буюу энэ сарын 1-2-нд шилжих шөнө буюу Чингэлтэй дүүрэгт байрлах хүнсний дэлгүүрийг дээрэмдсэн байна. Ингэхдээ хар маск өмссөн байсан бөгөөд дэлгүүрийн худалдагчийг гар буугаар сүрдүүлж 500 мянган төгрөг дээрэмдэж аваад арилжээ. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаж, хоригдлуудыг эрэн сурвалжилж байгаа бөгөөд зэвсэглэсэн хоригдлууд дэлгүүр дээрэмдсэн нь тогтоосон байна. Гэхдээ нотлох баримт хараахан олдоогүй байгаа гэв. Хамгийн хачирхалтай нь ШШГЕГ-аас энэ хэргийг маш ихээр нууцалж байгаа юм.
эх сурвалж: аравт. мн