Удаан тэслээ дээ, Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр

1463031011573414e37220cУИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагвыг МАН-д элслээ хэмээн сүүлийн хэдэн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “балбав”. МАХН-ынхан даалгавар өгсөн байхыг үгүйсгэхгүй. Н.Энхбаяр даргын эрх мэдлийн төлөөх шуналыг дийлэхээ байгаад намаасаа гарсан дээрх хоёр гишүүнийг МАХН-д “гялтайх” дөнгүүр гишүүд нь байсан юм гэж МАХН-ын гишүүд халаглаж сууна. Арга ч үгүй биз. Н.Энхбаяр гэдэг хүн МАХН хэмээх түүхт намын нэрээр улстөрд орж ирэхэд хамт зүтгэж явсан хоёр. Н.Энхбаярыг хууль, хяналтынханд баригдаж, оймсоо гозолзуулаад явахад ч орхиж яваагүй хоёр.

Улсын Дээд шүүхэд 19 дүгээрт бичигддэг МАХН хэмээх будаг нь үнэртсэн намыг сонгуульд ялалт байгуулахад Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёрын гүйцэтгэсэн үүрэг их. МАН-д элслээ гэж буруутгах гэж байгаа бол МАХН-д үлдээсэн гавъяаг нь ч дурсах хэрэгтэй. Бүлэггүй, сураггүй байсан МАХН-ыг сайдын суудал авах хэмжээний хүчтэй болгосон. Үүний хүчинд л намын жагсаалтаар хэний ч танихгүй О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар гишүүн болсон. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлдгээр оймсонд хавчуулагдаж гишүүн болсон түшээд.

Харин УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр бол төрд хэрэгтэй зайран. Монголын эдийн засгийг салбарыг Ч.Улаан шиг цагаан дээр хараар бичсэн мэт гадарлах хүн цөөхөн гэвэл хилсэдсэн болохгүй. Тиймээс  УИХ-ын гишүүн Ч.Улаан Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны даргаар удаа дараа сонгогдон ажиллаж байсан. Эдийн засаг хүндхэн цагт Н.Алтанхуягийн Засгийн газрын Сангийн яамыг толгойлж байв.

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр шиг олны хэлам таталгүй ажлаа мэргэжлийн түвшинд хийсэн хэмээн салбарынхан дүгнэдэг. Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва намын жагсаалтаар биш тойргоос сонгогдсон нэгэн. Тиймээс ч намын жагсаалтыг сумлан эсэргүүцэгчдийн нэг. Ард түмнээсээ нүүрээ нуусан жагсаалтынхан Монголын төрд сайн зүйл хийхгүй хэмээн шүүмжилдэг. Үүнээсээ болж ч намын нөхөдтэйгөө түр тар хийж байсан удаатай. МАХН-ын дарга Н.Энхбаяр намын гишүүддээ хувийнх нь компанийн ажилтан шиг ханддаг байдлыг Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар тэсч дийлж чадсангүй. Үүнийхээ төлөө өнөөдөр урвагчаараа дуудуулж явна. Угтаа бол аль эрт шантаажны намаас гарч болох байсан ч эр хүний жудаг зааж харин ч удаан тэслээ дээ Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …