Үр шилжүүлэн суулгах ажилбар хэрхэн хийгддэг вэ?

11. Өндгөн эсүүдийн боловсролтыг дэмжих болон  өндгөн эсүүд боловсрох явцыг ЭХО-оор хянах

Хэвийн мөчлөгтэй эмэгтэйчүүдийн  өндгөвчинд сардаа нэг удаа  фолликул хэмээн нэрлэгддэг өндгөн эс агуулсан  уутанцар үүсч томрон цэврүү үүсгэх ба энэ нь цаашид хагаран боловсорч гүйцсэн нэг эсвэл хоёр өндгөн эсийг  гадагшлуулна. Байгалийн жамаараа боловсорч буй ганцхан өндгөн эсээр лабораторийн орчинд үр тогтооход хангалтгүй бөгөөд жирэмслэх магадлал тун бага байна. Учир нь  өндгөн эс нь хэт боловсорсон эсвэл дутуу боловсорсон зэргээс хамаараад хатгалт хийж авсан өндгөн эс болгон үр тогтох чадвартай байдаггүй, мөн үр тогтсон өндгөн эс болгон умайд бэхлэгдэн цааш хөгжих чадвартай байдаггүй. Ийм учраас үр шилжүүлэн суулгахад нэг зэрэг олон өндгөн эсийг боловсруулан авах зорилгоор эмэгтэйн бие организмд тусгай зориулалтын дааврын бэлдмэлийг сарын тэмдэгийн 2-3 дэхь хоногоос эхлэн өдөр бүр тарина. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/НӨХӨН-ҮРЖИХҮЙН-ТӨВ-Үргүйдэл-IVF-ICSI-IUIавна уу.

2

Гэхдээ хvн бvрт нэг тєрлийн дааврын бэлдмэл, эмийн бодис, нэг тєрлийн схем эмчилгээ хийдэггvй. Тухайн эмэгтэйн нас, бие махбодийн онцлог(өндгөвчний үйл ажиллагаа, өмнөх өндгөвчийг сэдээх эмчилгээний үр дүн) зэргээс хамаарч харилцан адилгvй байдаг. Дааврын сэдээлтийн явцад өндгөвчинд үүсэх фолликулын тоо, хэмжээ, томролт  зэргийг ЭХО шинжилгээгээр хянана.

3

2. Өндгөн эсүүдийг соруулж авах болон эр бэлгийн эсийг  авах

Фолликулын томролт тохирох хэмжээндээ хүрсэний дараа өндгөн эсүүд гүйцэд боловсроход шаардлагатайHCG хэмээх тариаг тарина. Тарьсанаас хойш 34-36 цагийн дараа өндгөн эсийг соруулж авах ажилбарыг хийнэ. Энэ нь сарын тэмдэгийн мөчлөгийн 14-16 дахь хоногт хийгдэнэ. Ингэхдээ унтуулж, мэдээ алдуулсаны дараа тусгай датчик бүхий үтрээний ЭХО хяналтан дор зориулалтын нарийн зүү ашиглан өндгөвчин дэхь фолликулуудыг хатган доторхи  шингэнийг хуруу шилэнд соруулан авч үр хөврөлийн лабораторид илгээнэ.Үр хөврөлийн эмч нар тусгай микроскоп ашиглан энэхүү фолликулын шингэнээс өндгөн эсүүдийг хайж ялгаж авдаг. Эмэгтэйчүүдийн өндгөвч нь тарианд аль хир хариу үзүүлэн фолликул боловсруулж байгаагаас хамаараад дунджаар 2-18 хүртэлх тооны өндгөн эсүүдийг ялган авах боломжтой байна.

4

Өндгөвч хатгах ажилбар мэдээ алдуулалттай хийгдэх учраас ажилбарын явцад өвдөлт байхгүй бөгөөд ажиллагаа дууссаны дараа 1 цаг орчим сэргээх өрөөнд хэвтэж амарч байгаад гэртээ харьж хэвийн ажил амьдралаа үргэлжлүүлж болно.

Өндгөн эс соруулж авах ажилбарын дараа нөхрөөс үрийн шингэнийг авна. Үүний тулд нөхөр тусгай өрөөнд гар хангалга хийх замаар үрийн шингэнээзориулалтын ариун савандгадагшлуулж лабораторид хүргэнэ. Харин үр дамжуулах сувгийн битүүрэлээс үүдэлтэйазоосперм буюу үрийн шингэнд эр бэлгийн эс огт байхгүй эрэгтэй хүнд хэлбэрийн үргүйдлийн үедмэдээ алдуулан төмсөгнөөс эр бэлгийн эсийг мэс заслын аргаар гарган авдаг.

3.Эр, эм бэлгийн эсүүдийн боловсролтонд үнэлгээ хийх, лабораторийн орчинд үр хөврөл үүсгэх

Үр хөврөлийн эмч нар хатгалтаар ялгаж авсан өндгөн эсийн чанарт Polar AIDE технологи ашиглан үнэлгээ хийх бөгөөд бүрэн боловсорсон (мейоз II хуваагдлын шатанд байгаа, анхдагч цөөрүүлэгч бие агуулсан) өндгөн эсүүдийг лабораторийн орчин дахь үр тогтолтод ашиглана.

5 6

mediaLab CASA оношлогооны орчин үеийн технологи ашиглан эр бэлгийн эсийн тоо хэмжээ, хөдөлгөөн, морфологи чанарт үнэлгээ хийнэ. Дараа нь тусгай тэжээлт орчин ашиглан үрийн шингэнийг угааж цэвэрлэн хөдөлгөөнтэй эрүүл эр бэлгийн эсүүдийг ялгаж авна.

7

Лабораторийн орчинд үр тогтоох 2 арга байдаг бөгөөд эхнийх нь стандарт арга буюу байгалийн жамаарэр эс, өндгөн эс хоёрыг тусгай тэжээлт орчин бүхий дишэнд хийж эр бэлгийн эс өндгөн эсийн цитоплазмыг нэвтлэн орж үр тогтохыг хүлээдэг бол дараагийн арга нь ИКСИ юм. Энэ нь эр бэлгийн эсийн тоо цөөн, төмсөг хатгаж эр бэлгийн эс ялгаж авсан зэрэг үр хөврөл өөрөөрөө үүсэх боломжгүй тохиолдолд хэрэглэгдэх бөгөөд өндгөн эсийн дотор эр бэлгийн эсийг тусгай нарийн зүү ашиглан шууд тарьж оруулах замаар үр тогтолт явуулна. Энэ маягийн микро мэс ажилбарыг хийхэд өндгөн эсийн хэлбэрт өөрчлөлт болон гажиг үүсдэггүй.

8 9 10

4. Үр хөврөлийг лабораторийн инкубаторт өсгөвөрлөх

Үр тогтсоноос хойш 24-30 цагийн дараа эсийн анхны хуваагдалт дуусна. Эс хуваагдах үйл явц цааш үргэлжилж, нэг эс хоёр хуваагдаж, хоёр эс дөрөв болж цаашлаад найман эс болон хуваагдан олширно. 8 эст өндгөн эс нь цаашлаад морула, бластоцист болтлоо хөгжинө. Үр тогтсон ганц эс  хуваагдсаар 100 триллион эстэй насанд хүрсэн хүн болтол хөгжих динамик үйл явцыг байгалийн хамгийн гайхамшигт үзэгдэл гэлтэй.

11

Үр тогтсон өндгөн эсийг 3-5 хоногийн турш лабораторийн инкубаторт Embryoscopy time-lapse төхөөрөмжийнхяналтан дор өсгөвөрлөнө. Энэхүү төхөөрөмжийн гол үүрэг нь үр хөврөлийг инкубатороос гадагшлуулахгүйгээр бүх үр хөврөлийн хуваагдан бойжиж буй байдлыг дүрс бичлэгээр бичиж хянах, хадгалахад оршино. Үр шилжүүлэн суулгаж буй хосууд ирээдүйн бяцхан хүүхдийнхээ үр хөврөлийн хөгжлийн үеийн үйл явцыг энэхүү видео бичлэгээс үзэх боломжтой. Энэхүү дэвшилтэт технологи нь умайн хөндийд шилжүүлэн суулгахад тохиромжтой, чанартай үр хөврөлийг зөв сонгоход туслана, энэ нь цаашлаад  амжилттай жирэмслэх магадлалыг өндөр болгоно.

12

5. Үр хөврөлийг умайн хөндийд шилжүүлэн суулгах

Лабораторид өсгөвөрлөсөн эсүүдээс шилжүүлэн суулгах үр хөврөлийг сонгохдооEmbryoscopy программыг ашиглан үр хөврөлийн эмч хамгийн сайн, чанартай үр хөврөлийг ялган шилжүүлэн суулгахад бэлддэг байна. Эмэгтэйн нас, үр тогтсон өндгөн эсийн тоо, чанар зэргээс хамаарч үр хөврөлийг хуваагдлын 3-5 хоногт буюу 8 бластомер, морула, бластоцист үе шатуудын аль нэгт үр хөврөлийг сонгон авч умайн хөндийд шилжүүлэн суулгана. Ингэхдээ хэвлийн хэт авиан хяналтан дор нарийн уян катетер ашиглан эмэгтэйн умайн ёроолоос 1 см зайд шилжүүлэн суулгах бөгөөд эмэгтэйд ямар ч өвдөлт зовиур мэдрэхгүй. Үр хөврөлийг шилжүүлэн суулгасны дараа 30минутаас 1 цагийн турш хэвтэж амарч байгаад гэртээ харина.  Цаашид 5- 7 хоногийн турш хэвтрийн  дэглэм сахина.

13

Шилжүүлэн суулгаад үлдсэн үр хөврөлийг -196 градус шингэн азотод хөлдөөн хадгалах бөгөөд эхний цикл эмчилгээ амжилтгүй болох эсвэл олон жилийн дараа дахин жирэмслэх хүсэлтэй тохиолдолд хөлдөөж хадгалсан үр хөврөлөө гэсгээн суулгах боломжтой юм.

14

Үр хөврөлийн гаднах тунгалаг бүрхүүл хэт зузаан эсвэл хатуу байх тохиолдолд үр хөврөл чанар сайтай байлаа ч тунгалаг бүрхүүлээ нэвтлэн гарч умайн хөндийд бэхлэгдэж чаддаггүй. Энэ тохиолдолд шилжүүлэн суулгахаас өмнө лазер технологи бүхий микроскоп ашиглан үр хөврөлийн тунгалаг бүрхүүлийг нимгэлж өгснөөр жирэмслэх боломжийг нэмэгдүүлнэ.

6. Жирэмсэн эсэхийг шалгах, жирэмсэнг хянах

Үр шилжүүлэн суулгаснаас хойш 13-14 дахь хоногт жирэмсэн эсэхийг шалгахын тулд цусанд жирэмсний даавар болох хорион гонадотропинг тодорхойлно. Эхний ээлжинд цусны шинжилгээгээр жирэмсэн байх магадлалтай бол 3-4 хоногийн дараа шинжилгээг давтан хийж хариуг баталгаажуулсаны дараа ЭХО шинжилгээгээр ургийг шалгана. ЭХО шинжилгээгээр жирэмсэн гэдэг нь тогтоогдсон тохиолдолд  шар биеийн дэмжих, эхэс үүсэх процессыг  хангах зорилгоор прогестерон дааврын бэлдмэлийг жирэмсний 12-16 недель хүртэл хэрэглэнэ.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …