Тойргийн хуваарилалтын бухимдал

Хүний өмнөөс ичнэ гэдэг хамгийн хэцүү юм. Улстөрчдийн тойрог мандатын хуваарилалтаас болж УИХ-ын чуулган гацлаа. АН-ынхан нь өөрсдөдөө тааруулж мандатын тоог хуваарилчихаж. Тэд цэнхэр тойрог буюу АН-ынхан сонгогдох магадлалтай тойргуудаа нэгээр нэмсэн байгаа юм. Үүнийгээ тухайн газар нутаг, хүн амын тоотой харьцуулсан хамгийн зөв хуваарилалт хэмээн тайлбарлах. Харин энэ нь мэдээж МАН-ынханд таалагдаагүй. Тэдэнд таалагдах, эс таалагдах эрх баригчдад хамаагүй учир Сонгуулийн мандатын хуваарилалтыг өөрсдийнхөөрөө баталсан.

Нэг үгээр хэлбэл, Говь-Алтай, Говьсүмбэр, Булган, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймаг тус бүр нэг мандаттай бол Дорнод, Завхан, Өмнөговь аймаг тус бүр хоёр мандаттай байна. Харин Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр гурван мандаттай байхаар батлагдсан.

Харин Улаанбаатар 28 мандаттай байна. Ингэхдээ Багануур, Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрог нэгдэж дөрвөн мандаттай, Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогтоо нэгтгэж дөрвөн мандат, Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн 63 дугаар тойрогтоо нэгтгэж дөрвөн мандат, Баянгол дүүрэг дөрвөн мандаттай байхаар болсон. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр 6 мандаттай байхаар батлагдсан.

Энэ нь МАН-ынхны бухимдлыг хүргээд байгаа юм. Тойргийн хуваарилалтыг хүн амын тоо, газар нутгийн хэмжээнээс илүү тэр нутагт хэн төрсөн бэ гэдгээр нь харсан болохыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлсэн. Чингис хааны төрсөн нутаг учраас 1 мандат нэмж, 3 мандаттай болсон гэж хариулсан нь бусад хүмүүсийн хувьд инээдэм болсон юм. Ийм тайлбар хийж байгаагаас нь харахад өмнөөс нь ичих юм. Эрх баригчид нь ч тэр хүчээр тойргийн хуваарилалтыг хийх юм. Сөрөг хүчнийхэн нь ч бойкот хийж, тойргийн хуваарилалтыг өөрсдөдөө ашигтай байх талаар л ярьж байна. Ард түмэнд ашигтай хувилбар хаана байна???

Эх сурвалж:цензургүй.мн

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …