Укагийн хоёр дахь цомгийн “Мөрөөдөл бид хоёр”, “Араас минь тэврээч”, “Зүрхэн тэмдэгт” зэрэг хитүүд моданаас гарах шахаад байсан “Киви” тийш ярианы сэдвийг хандуулаад авсан гэж болно. Шаргал үст бүсгүй тууштай, санаачлагатай нэгэн гэж өөрийгөө дүгнэсэн нь бий. Хүүхэд байхын л дуулах бүжиглэхийн хүслээр жигүүрлэсэн шартай охин явсан тэрээр өдгөө мөрөөдлөө биелүүлсэндээ ихэд маадгар алхалдаг. Урлагт золиос байж амжилтад хүрдэг гэлцдэг. Үүний жишгээр Ука гучин насны босгыг алхаж анхны үрийнхээ зулайг үнэрлэсэн. Үүнээс үүдээд түүний фенүүд, сониуч сэтгүүлчид хайртай залуугийнх нь эрэлд гарч, “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч асан Ганбаатарын хамаатан дээр тогтсон. Ийнхүү гэр бүл болсноосоо хойш түүний өгсөн ярилцлагууддаа,
“Өглөө эрт босоод л нөхөр, хүү хоёрынхоо хоолыг хийж өгөөд, өдөр ажлаа амжуулаад л, орой хурдхан шиг л гэртээ харихыг хичээдэг болсон. Сүүлийн долоо хоног цомгийн ажил гээд хоногийн 24 цаг надад хүрэлцэхгүй байгаа юм шиг санагдаж байсан. Аль алиныг нь амжуулахын тулд бүх зүйлээ л цагийн хуваарийн дагуу хийж, цомгийнхоо ард гарлаа. Гэхдээ ар гэрийн ажлаас эхлээд миний хань маш их тусалж дэмжиж байсан. Миний амьдрал сайн сайхан байна. Эмэгтэй хүн сайн хань, сайхан үр хүүхэдтэй болоход их аз жаргалтай болдгийг одоо л биеэрээ мэдэрч байна. Миний хань бол эх орондоо өөрийнхөө хувь нэмрийг тодорхой хэмжээгээр оруулж яваа хүн бий. Миний нөхөр ханьдаа халамжтай, үр хүүхдэдээ хайртай сайхан залуу байгаа. Уран бүтээлийг минь байнга дэмжиж, өдөр болгон намайг сайхан үгээр тэтгэдэг. Ер нь нөхөр маань намайг “сайн усалж” байгааг та нар харж байгаа биз дээ гэж сэтгүүлчдийн амыг нь таглах нь бий. Сүүлд “Сity night” нэвтрүүлэгт оролцохдоо ч нөхрийнх нь тухай асуусан фенүүдийнхээ асуултаас цэвэрхэн бултсан нь зарим нэгэнд “сингл” ээж юм бишүү гэсэн хардлагыг төрүүлэв бололтой.
Эх сурвалж: Zaluu.com