Цахим хуудсаараа дамжуулан хувь хувьсгалын ажил амьдралаа тайлагнах бус харин ч бүр эрчимтэй нь аргагүй улстөржүүлээд байгаа хүн бол гитарчин Өөжгий. Часхийсэн оновчтой дүгнэлт, егөөтэйхэн шүүмж зэрэг нь үргэлж олны анхаарлыг татаж байдаг энэ эрхэм цаг үеийн хурцхан асуудал, томоохон сэдвээс холуур өнгөрнө гэж ер үгүй.
Тиймдээ ч удахгүй болох сонгуулийн талаархи олон сонирхолтой асуудлыг хөндөж, ичих булчирхайгүй болсон өнөө цагийн эрх мэдэлтнүүдийг чангахан шиг “чимхэж” суугаа. Тэрбээр ирэх сонгуульд намын жагсаалт гэгч зүйлийг огт байлгахгүй болсныг дуулаад чин сэтгэлээсээ баярлаж “За, тэр жагсаалтаар гарч ирсэн болсон болоогүй нөхдүүд одоо эртхэн шиг нүхээ малтаж, замаа бодох хэрэгтэй дээ. Хорооны дарга, сайн дурын ухуулга гэх мэтээ хийгээд явбал барав” гэж ихэд доогтойхон хэлсэн.
Харин өнөөдөр мань эр “Нэр дэвшигчдийн жагсаалтыг сэтгэлээ чанга барьж, эрэлхэг зоригтойгоор уншихыг зөвлөе. Хэт мэдрэг буюу зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд уншихгүй байхыг зөвлөе. Ай даа, мөн аюултай юм болж байна даа. Баянголд гэхэд манай Нарагаас өөр дугуйлах хүн алга” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэн өөрийн дэмжих хүнээ сэмхэн тодотгоод авав.
С.Цахиур
www.zone.mn