Энд Сэлэнгэ мөрөн дээрх “Шүрэн”-гийн усан цахилгаан станц, Сэлэнгийн цутгал Орхон гол дээрх бас нэг Усан цахилгаан станцын тухай ярьж байна гэж Инамов хэлжээ. 2013 онд өөр бас Эгийн гол дээр усан цахилгаан станц барих төсөл яригдаж байсан юм.
Бид энэ асуудлаар Монголын тал, энэ төслийг санхүүжүүлэх гэж байгаа Дэлхийн банк, бас ЮНЕСКО-гийн төлөөлөгч, Байгаль хамгаалах олон улсын холбоо зэрэгтэй хамтран ажиллаж, ярилцаж шинжээчдийн дүгнэлт гаргуулах гэж байна” гэж Инамов олон нийтийн зөвлөлд үг хэлэхдээ мэдэгджээ.
Дэлхийн банкны төлөөлөгчтэй хэдэн долоо хоногийн өмнө уулзаж энэ төслийн цаашдын хувь заяаны тухай ярилцсан. Тавдугаар сарын 20-нд Улаанбаатарт монголын талтай уулзаж энэ төслөөсөө татгалзахыг итгүүлэхээр төлөвлөж байна.
“Дэлхийн банкны ажилтнууд биднийг сонсоод энэ төслийн санхүүжилтээ царцаасан тухай захидал Вашингтоноос ирүүлсэн. Одоо бид Дэлхийн банкны төлөөлөгчдийг Эрхүү муж, Буриадад урьж ирүүлэн ард иргэдийн санал бодлыг газар дээр нь сонсгоно” гэж тэр хэлсэн байна.
Байгаль нуурын усны түвшин доошилж байгаатай холбогдуулан ОХУ-ын Засгийн газар 2015 оны эхнээс Эрхүү муж, Буриадад онгоц байдлын дэглэм хэрэгжүүлж эхэлсэн юм. Сэлэнгэ мөрөн, түүний цутгал дээр усан цахилгаан станц барих нь Байгаль нуурын усны түвшин, экологид ноцтой үр дагавар авчирна гэж ОХУ-ын Байгаль орчны сайд Сергей Донской үүний өмнө нэг биш удаа анхааруулж байсан юм гэж ria.ru агентлаг мэдээллээ.
Эх сурвалж: www.assa.mn