Сонгууль дөхөхөөр хүний мөн чанар танигдаж, хормойндоо нуусан агуйгаа нээж, тойрог горьдсон, сайдад санаархсан нөхөд аль нэг ялах магадлалтай нам бас язартлаа баяжсан улс төрчдөд найр тавин хөл алдах нь ёс мэт болжээ. Энэ буухиаг хамгийн түрүүнд хэдэн жилийн өмнө Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөний нэрээр олонд тодорч байсан улмаар байгуулсан Иргэний хөдөлгөөний намаа орхин АН-д амь, алба гуйн орсон О.Магнай, Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Д.Арвин нар түүчээлж, тэдний хоёр нь хар машинаар УИХ-д залран маадайсан түүх бий. Түүнийг залгаад урвагч Дүлзэнгүүд өлийн даваанд үүрлэж, өдөлсөн намаа хараан, өөр намын өвөрт шургах моод дэлгэрсэн гэлтэй.
‘’Амлалт нэхэх ард түмний холбоо’’ гэгчээр мандаж, цаашлаад МАХН-ын суганд хавчуулагдан МҮАН-аас дэвшин УИХ-ын гишүүн болсон Д.Батцогт нэг л нартай өдөр хэргээ гаргасан намаа хэрээд хаяж өгөөд АН руу урваж, өнөөдөр юун ард түмэн ярих, аманд нь баас түрхсэн аятай төрөл арилжиж, ард түмэн гэж хэлэхээс ам нь онгойхгүй цоожлогдов.
Уут мөнгө л олж байвал улсаа худалдахаас сийхгүй энэ мэт нөхөд булган сүүлтэй аж. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар бие даагч гишүүдийн хувьд ард түмэн ам сайтай байдаг давуу талаа ашиглаж, амь хоргодох байр эрэлхийлж, ахиад сонгуульд нэр дэвшин ялалт байгуулах боломжийг МАН хэмээн харж , тэр нам руу шургав. Амлалт нэхэх ард түмний холбооныхон ахиад л МҮАН намаас өрх тусгаарлаж, тэжээсэн бяруу тэрэг эвдэх үлгэр үзүүлсэн нөхөр бол УИХ-ын гишүүн Г.Уянга. Тэрээр ганцаарчилсан тоглолтыг гарамгай хийсээр түшиж асан намаа түлхэн хүчгүйдүүлээд, түүчээ болох хүсэлдээ хөтлөгдөн шинэ нам хаа нэгтэйгээс худалдан авсан гэх дуулиан тарьж, тэр намаа тэргүүлэх болов. Саяхан тэрбээр LCN телевизэд ярилцлага өгөхдөө сонгуулийн санал тоолдог хар машиныг хаацайлаад сүйд. ‘’Магадгүй би хар машин байгаагүй бол УИХ-ын гишүүн болоо ч уу, үгүй ч үү’’ хэмээн гэнэт л зүүдээ ярих гээд хулгайгаа ярьж, үг алдсан. Үнэн үг үсэрч гарч ирдэг. Урвагчдын нүүдэл үргэлжилсээр. Саяхан УИХ-ын гишүүн М.Сономпил, Н.Батцэрэг нар АН-д шургалав. Сайдыг нь хийсэн, гишүүнээр тарвалзлаа…
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу…