Сүүлийн жилүүдэд Монголчуудын дунд Өмнөд Солонгосын олон ангит кино, элдэв янзын нэвтрүүлэг үзэгчдийн сонирхолыг ихээр татах болсон. Анх Монголчуудыг Солонгосын олон ангит “Анхны хайр” кино байлдан дагуулж Солонгос киноны үнэнч үзэгч болгосон. Ингээд л ар араасаа Солонгос кино гарч эхэлсэн. Үүний дараа Үже буюу “Эхнэрийн өшөө авалт кино” бүх хүнийг уйлуулж, сонирхолтой ангиудаараа үзэгчдээ уйдаахгүй байсан бол. Энэ Зуны хувьд ТВ5 сувгаар гарч буй “Өш хонзонгийн цэцэг” кино үзэгчдийг байлдан дагуулж байна. Хүмүүс орой гэрлүүгээ өнөө киноны цаг боллоо гэж үглэх нь кинондоо хэрхэн ууссан байгаа нь илт юм. “Өш хонзонгийн цэцэг” кинонд мөн л атаа хорсол нэг нэгнээ чадах гэсэн үйл явдал өрнөнө. Хэтэрхий их зовлон амссан Соль Ин Хуа, түүний хайртай залуу Ха юнжа, өштөн дайсан Юра энэ киноны гол дүр юм. Гэм зэмгүй Соль Ин Хуа хэлс хэргээр шоронд орж тэндээ хүүхэд төрүүлнэ. Харин энэ хойгуур Юра түүний хайртай залуутай сууж, хүүхэдтэй болсныг нь мэдээд хүүхдийг нь солин түүнийг хорлоно. Амссан зовлондоо гомдож уурласан бүсгүй шоронгоос гарч ирээд бүх хүнээс өшөө авахаар шийднэ. Үйл явдлын хувьд сонирхолтой энэхүү кино энэ зуны турш үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байна. Солонгос кино нь нэг талаараа Солонгос улсыг сурталчидаг бөгөөд Солонгосын соёлыг дэлгэрүүлэх нь төрийн дэмжлэгтэй бодлого аж.