БРАГРИ ЁНЗИН ДАМЦАГДОРЖ ЛАМТАНЫ АМЬДРАЛ ЗОХИОЛ БҮТЭЭЛИЙН ХУРААНГУЙ МЭДЭЭЛЭЛ
Барин лам 1781 оны цагаагчин үхэр жил хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг улаан хошуу гэдэг газар эцэг Цэвээндашийн гэрт мэндэлсэн.
Бага наснаасаа хутагт лам Ишдонийлхүндэвт шавь орж ном эрдэмд шамдан суралцаж улмаар Хүрээнд очиж Дашчойнпэл дацанд чойрын ном үзсэн байдаг. 24 настайдаа 1805 онд түвд оронд очиж Гүнтэн гэгээн, Туган гэгээн зэрэг түвдийн мэргэдэд шавь орж тарнийн гүн ухааны хөтөлбөр номуудыг заалгасан байдаг. Түвдийн буддын гүн ухааны 3 дацангийн нэг болох Сэра дацанд суралцан буддын гүн ухаанд мэргэжсэн юм. Түүнээс гадна Түвдийн бурханы шашны олон ёс болох гэлүгва, нямава, сажава, гаржүдва зэрэг урсгалын нууц увидас, тарнийн гүн ухааны олон хөтөлбөр номд түвдэд 16 жил суралцан 1821 онд нутагтаа ирж онгийн голын дэргэд хийд орноо байгуулан шашин номыг дэлгэрүүлсэн юм.
Тэрээр нийт 23 боть сүнбүм 763 ном зохиол туурвисан нь Буддын гүн ухаан, анагаах ухаан, түүх намтар, бурхадыг бясалган бүтээх арга, хурлын зан үйл, сүм хийдийн жаяг дэглэм, уул овооны сан тахилга, хурлын уншлагын зан үйл, тарнийн гүн ухаан, олон бурхадыг бясалган бүтээх арга, тарнийн номын хөтөлбөрүүд, Дамдин янсан бурханы номын аймаг зэрэг чиглэлүүдээр ном бүтээлээ туурвисан байна.
Түүний ном эрдмийг бишэрч түвдийн IV Банчин богдин багш Лувсанданзан тэргүүтэй түвдийн ихэс дээдэс лам нар шавь орж байсаны дээр монголын 5,6 дугаар Богдууд болон хүрээний ихэс дээдэс лам нар догшин ноён хутагт Данзанравжаа шавь орж номын багш нь болж байжээ. Түвдэд ном эрдэм сурч ирээд дөч гаруй жил монгол нутагтаа олон шавь нарыг боловсруулж олон сүм хийд байгуулан монголын бурханы шашны хөгжилд нэн их тус нэмэр оруулжээ.
Барин ламын II дүр Агваанлувсанчойнпэл, III дүр Ринчиндаваадорж нар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай хийдээс тодорж байжээ.
4-р дүрийг Дээрхийн гэгээн Далай лам, 9-р Богд нар Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас тодруулж одоо Энэтхэгийн Сэра дацанд суралцаж байна.
2016.08.11 нд Дундговь аймагт Барин ламын IV дүрт Бат оршил өргөхтэй холбогдуулж олон ажил хийхийн нэг нь Брагри ёнзон Дамцагдорж хувилгааны намтар, бүтээл сэдэвт хурлыг МБШДСургуулиас зохион байгуулж байна. Хурал нь 5.20 ны өдөр 10.00 цагт МБШДС-ийн хурлын танхимд болно. Энэ хуралд Барин ламын намтар бүтээлүүдийн талаар эрдэмтэд хуралдаж олон түмэнд түүний талаар таниулан мэдүүлэх зорилгоор тус хурлыг зохион байгуулж байна.
“БАРАГРИ ЁНЗОН ДАМЦАГДОРЖ (1781-1855) ХУВИЛГААНЫ НАМТАР БҮТЭЭЛ СУДЛАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ХӨТӨЛБӨР
2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр, баасан гарагт өглөөний 10:00 цагаас МБШДС-ийн хурлын зааланд эхлэнэ |
||
“БАРАГРИ ЁНЗОН ДАМЦАГДОРЖ (1781-1855) ХУВИЛГААНЫ НАМТАР, БҮТЭЭЛ СУДЛАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ | ||
10:00-10:15
|
Нээлт:
Хурлыг нээж Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц үг хэлнэ.
|
|
10:00-11:00 | Сэдэв: “Дээдийн номыг залгуулсан ачтан”
Илтгэгч: доктор (Ph.D), профессор, гавж
|
Ш.Сонинбаяр |
11:00-11:15 | Сэдэв: “Барин ламын төв үзлийн тайлбар бүтээл”
Илтгэгч: АБЭТБХ-н нарийн бичгийн дарга, гавж, доктор(Ph.D), профессор
|
Т.Булган |
11:15-11:30 | Сэдэв: “Барин ламын сүм хийдийн жаягийн шинжлэл”
Илтгэгч: МУИС-н багш, доктор (Ph.D), профессор |
С. Янжинсүрэн |
11:30-11:45 | Сэдэв:”Барин ламын Янсан чойгор бүтээлийн шинжлэл”
Илтгэгч: Гандантэгчэнлин хийд Дашчойнпэл дацангийн шунлайв, гавж |
С.Гантөмөр |
11:45-12:00 | Сэдэв: “Барин ламын зохиосон уул, овооны сан тахилгын судрууд”
Илтгэгч: МБШДС-н багш |
Б.Соронзонболд |
12:00-12:30 | Цайны завсарлага | |
12:30-12:45 | Сэдэв: “Бари ёнзонгийн Зандали гал дахь шинжилгээ”
Илтгэгч: МБШДС-ийн багш, магистр |
П.Санжид |
12:45-13:00 | Сэдэв:Барин ламын “Шав шимийн ертөнцийн дуулал” зохиол нь Буддын авидармын сурвалж болох нь
Илтгэгч: МУИС-н багш, доктор (Ph.D), профессор |
М.Гантуяа |
13:00-13:15 |
Сэдэв: “Барин лам Дамцагдоржийн зохиол бүтээлийн төгсгөлийн үгний тухай”
Илтгэгч: ҮТНСангийн төвд номын сан хөмрөгийн эрхлэгч, магистр
|
Т.Баярлах |
13:15-13:30 | Сэдэв:”Равжаа хутагтын Үлэмжийн чанар дуулалыг зохиоход Барин лам холбогдох нь”
Илтгэгч: Судлаач |
Х.Эрхэмбаяр |
13:30-13:45 | Сэдэв: “Барин ламын үйлс зохиолын тухай аман домог яриа”
Илтгэгч: Онгийн хийдийн лам |
Ц.Болдбаатар |
13:45-14:00 | Даншүгийн хурлын талаар танилцуулга хийнэ | Ц.Ганхүү |
Хурлын дарга хурлыг дүгнэж үг хэлнэ | Ш.Сонинбаяр | |
14:10-15:10 | Гандан зоог ресторанд үдийн зоог барина |
Ugluu.mn