2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал талаас цугларсан аж. Монголын мяндагтан том лам нар ийнхүү шавсан учраас тус нутгийнхан “10-р Богдын хойд дүр манай аймгаас тодрох нь” хэмээн шивэр авир хийж байжээ. Гэтэл үнэндээ 10-р Богдын хойд дүрийг тодруулах асуудал Хятадын шашны хэрэг эрхлэх газрын зүгээс тун их саад тотгортой учраад …
Tag Archives: буддын шашин
October, 2018
February, 2017
-
20 February
Шашинаа яаж шинэчлэх вэ?
Философийн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор, Монгол Улсын гавьяат багш Д. Дашпүрэв Богдыгоо залах уу… Сүүлийн үед монголын интернет орчинд халхын богдын хойт буюу 10 дугаар дүрийг залах тухай, Далай ламтны тухай, мөн шарын шашны хоцрогдлын тухай нэлээд бичих болов. Монголчууд бидний өвөг дээдэс ер нь бол бүр Нирун буюу Жоужан улсын үеэс эртний хойт Энэтхэгээс үүдэлтэй …
January, 2017
-
29 January
Цагаан дарь эхийг бүтээсэн домог
Үжирч ноорсон хүрэн тэрмэн дээлийн татмаг дээр, цуурч сэмэрсэн шар гирган бүс ороохчаа аядаж, мээм оройт шовгор хэмээх шар цэмбэн малгай тухтуулж тавьсан тэр хөдөөрхүү лам хөл нүцгэн явдагийн дээр гархилсан дүрлэгэр нүдэндээ эв хавгүйхэн том шилийг зүүж, гандаж борлосон царай нь тэнүүлчийн шинжийг бүрдүүлнэ. Тэрбээр бүсэндээ хад чулуу цохилуурын ганц цүүц, яргай ишт хүнд алх хавчуулаад, өвөл ч, зун …
June, 2016
-
23 June
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулж бай
Хүн зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал хийж байвал хүний бие ч цэвэршиж эрүүл саруул урт удаан наслах нөхцөл бүрддэг. Дасгал 1: Өглөө сэрэнгүүтээ орноосоо босож явалгүй нуруу эгц суугаад 7 удаа гүн амьсгаа авч гаргана. Амьсгаа авахдаа сайн сайхан зүйлийг бодож хамрын баруун нүхээр орж буйгаар, муу муухай бодол сэтгэл, өвчин зовлон хамрын зүүн нүхээр гадагшилж …
May, 2016
-
17 May
Брагри гэгээн Ёнзин Дамцагдоржийн амьдрал, уран бүтээлийн тухай ЭШХ болно
БРАГРИ ЁНЗИН ДАМЦАГДОРЖ ЛАМТАНЫ АМЬДРАЛ ЗОХИОЛ БҮТЭЭЛИЙН ХУРААНГУЙ МЭДЭЭЛЭЛ Барин лам 1781 оны цагаагчин үхэр жил хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг улаан хошуу гэдэг газар эцэг Цэвээндашийн гэрт мэндэлсэн. Бага наснаасаа хутагт лам Ишдонийлхүндэвт шавь орж ном эрдэмд шамдан суралцаж улмаар Хүрээнд очиж Дашчойнпэл дацанд чойрын ном үзсэн байдаг. 24 настайдаа …
-
17 May
Бурхан багшийн Их дүйчэн өдөрт зориулсан сүрт жагсаал болно
Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 нас сүүдэртэйдээ төгс гэгээрч Бурханы хутгийг олсон, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн хэмээх гурван их үйл зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр тохиодог. Бурханы шашинт Азийн бүх улс орнууд болон Европын холбооны зарим улс орнууд, Австрали тивд “Будда Весак”, “Сакадава”, “Будда Пурнима” гэх зэрэг нэрэн дор дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн заншжээ. …
February, 2016
-
29 February
Лам нар номоо уншихаас “харамласаар” л байх уу
Монголд шарын шашин дэлгэрээд нэгэн жарныг илээлээ. Хоолтой явая гэвэл шашин дага гэдэг үг ч эгэл ардын дунд байсан гэдэг. Хүүхдээ дайн самууны хэцүү үед шашингүй хэмээн нууж үлдэх гэж ихээхэн тэмцдэг байсан тухай ч түүх өгүүлдэг. Өдгөө шарын шашинд олон нийтээрээ даган шүтээд энэ олон жилийг өнгөрүүлэхдээ засал, ном, айлтгал, овоо тахилга, гэх мэт маш олон төрлийн зан үйлийг …
January, 2016
-
22 January
XX зууны “будда” гэгддэг Ошо багшийн гурван удаагийн “үхэл”
Амьдрал заримдаа бидэнд ер бусын агуу хүмүүсийг бэлэглэдэг. Тэдний нэг нь 20-р зууны агуу хүмүүсийн нэг, гэгээрсэн багш Ошо юм. Ошогийн агуу нь юундаа байсан юм бэ гэвэл, тэрээр дотооц ухааны салбар буюу сүнсний ухаанд гурван том хувьсгалч өөрчлөлт хийсэн явдал юм. Нэгдугээрт, Ошо Өрнө Дорны дотоод ухааны шилдэг арга техникуудийг хослуулж шинэ нэгдлийг бий болгосон, хоёрдугаарт, бясалгалыг зөвхөн намуун …
-
1 January
Аав ижийгээ амьд сэрүүнд ахуйд нь ачлаж өргөсөн хүний үйл хэрэг бүтдэг
Хүн болж төрсөн төрөлдөө эх хүний хайр ачлал, эцэг эх…ийнхээ ач тусыг дурсан санаж аль нэг байдлаар хариулах жич санааг дотроо агуулж, бусдыг хайрлан, өөрийнхөө сэтгэлийг ариусган гэгээрүүлэх тал дээр зөв сэтгэлгээ хамгаас чухал. Эцэг эхийн ачийг хариулах сударт хэрхэн айлдсаныг товчлон өгүүлье. Бурхан багш амьд сэрүүн үедээ нэгэн удаа олон шавь нараа дагуулан өмнө зүг явж гэнэ. Тэгж явахдаа …
October, 2015
-
24 October
Үйлийн үр ба зургаан ертөнц
Зургаан ертөнц Бид өөрийн хийсэн үйл, нисваанисынхаа эрхээр таглаатай саванд хийсэн зөгий мэт тэр л савнаасаа гарч чадалгүйгээр буяныхаа эрхээр тэнгэрийн оронд, буяны үрээ бараад нүгэл хилэнцээ даваад ирэхээр доод гурван муу заяанд унаж, атаа хорслын нисваанис арвидсанаар асурид, хармын нисваанисаар бирдэд гэх мэт төрөлд шидэгдсээр энэ орчлон хорвоод хэмжээлшгүй олон галвыг өнгөөрөөсөн байдаг ажгуу. Ингэж олон төрлийг дамжихдаа урьд …
August, 2015
-
1 August
VIII богдын бошгоос…
Ум амгалан болтугай Чакравардийн /Шагшаабадын/ орноос бууж ирсэн баруун газрын далай ламаас зарлигтай, Банчин богдоос сүншигтэй, далан таван махранзын дүртэй, мянган мэлмийт, түмэн сонорт Хоншим Бодисадба очир дарь ламын гэгээн гэж ар халх дөрвөн аймаг шавь, долоон хошуу, өвөр дөчин есд заяагдах ирсэн билээ. Амьтныг жаргуулж, шажны алтан тамгыг түшиж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд амирлангуйн дүртэй …
July, 2015
-
27 July
“Түмэн бумбаны тахилга”-аас хийсэн сурвалжилга
Нар, хур нь тэгширсэн зуны налгар сайхан өдөр Налайх хотын Сайн Номуун хийдэд “Түмэн бумбаны тахилга” энэ сарын 24-26-ны өдрүүдэд гурван өдрийн туршид үргэлжлэн явагдаж өндөрлөлөө. Орон гэрт буян хишиг өнө удаан тогтож, гарзын үүд хаагдаж, өвчин зовлонгүй, нас буян, хийморь лундаа дэлгэрч, тэнгэр, лус хүмүүний идээ ундаа, эд, эдлэл төгс арвижан, энэ хойтын жаргал бүтэх тустай хэмээн бумбыг эртнээс …
-
23 July
Равжаа хутагтын билэг чадвар
Бүсгүйг эдгээсэн нь 1908 оны могой жил. Равжаагийн ер бусын билиг авьяасыг мэдэрсэн эцэг Дулдуйт нь Онгийн голын хувилгаан лам Ишдоной- Лхүндэвт бараалхуулан санваар хүртээхээр дагуулан явах замд нь Түшээ гүний хошууны тойн Пунцаг тэднийг өргөөндөө залан аваачжээ. Тойны амин хайртай дүү охин нь ухаан самуурсаар удсан бөгөөд олон оточид үзүүлсэн ч засралыг үл олжээ. Тойны гэрт ормогцоо Равжаа хөвгүүн …
April, 2015
-
5 April
“Очироор огтлогч”-ийн тус эрдэм
Бас бус шажин номын үл хэрэглэгч улс байжээ. Тэр улсын нэгэн баян гэрийн эзэн нэгэн номт бярманы охиныг гэргий болгон аваад цэнгэн жаргаж суутал гэрийн эзэн гэнэт өвчин хүртэж, элдэвчлэн засуулваас эс анагаагдсанд гэргий нь нэгэн аглаг буйд ариун газар очиж, сайн үнэртнийг шатааж, чин сүсэг бишрэлээр мөргөж цомцойн суулгаад гараараа наминчилж « Нисваанисын хир буртгаар бүрхэгдсэн нүгэлт эр, эм …
-
5 April
Бүгдэд хэрэгтэй сургаал үгс
Долоон сургаал нь улс орны хөгжил цэцэглэлтийг хангаж чадна. Нэгдүгээрт, ард түмэн улс төрийн асуудлыг хэлэлцэхийн тулд үе үе хуран цугларч, улс орноо найдвартай хамгаалах ёстой. Хоёрдугаарт, нийгмийн бүх давхрагын хүмүүс эв найртай амьдарч, улсын үйл хэргийг хамтран хэлэлцэх ёстой. Гуравдугаарт, эртний зан заншлаа хүндэтгэж, тэдгээрийг учир шалтгаангүй солихыг цээрлэж, найрсаг ёс хийгээд үүрэг хариуцлагыг дагаж мөрдөх ёстой. Дөрөвдүгээрт, хүйсний …