АТГ-ын даргын томилгоог хэлэлцэнэ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргын томилгоог хэлэлцэх бололтой.  Х.Энхжаргалыг тус газрын даргад томилох асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан тул тус асуудлыг хэлэлцэлгүй хойшлуулсан. Мөн өчигдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан ч хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй нь цаанаа улстөрийн ямар нэгэн тохироо хийгдэж байх магадлалтай гэсэн таамгийг төрүүлээд байна.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …