Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум болон дуучин Кейти Перри нар болздог билээ. Хос өнгөрөгч амралтын өдрөөс Хавайд амарч буй юм. Тэгвэл Орланда, болзоот бүсгүйгээ твиттер хуудсаараа дамжуулан эхнэрээ хэмээн танилцуулсан талаар “TMZ” сайт мэдээллээ.
Жүжигчин эр твиттертээ “Миний эхнэр, миний дэргэд байна. Тиймээ энэ бүсгүйг эхнэрээ болгомоор байна” гэж жиргэжээ. Тэрбээр энэхүү жиргээгээ хагас цагийн дараа устгасан байна. Саяхан хос дуучин Селена Гомезоос болж муудалцсан юм. Орланда, Селена хоёр шөнийн цэнгээний газар хамтдаа байгаа зургийг шар хэвлэлүүд интернэтэд байршуулсан билээ. Энэ тухай Кейти “Хэн ч биднийг салгаж чадахгүй” гэсэн байна.
Орланда, Кейти нар өмнө нь гэрлэж байсан билээ.