Зэвсэглэсэн хоригдлууд оргоогүй гэж ШШГЕГ-аас мэдэгдэв

  shuuhiinХорих ангиас хоригдлууд зэвсэглэн оргож дэлгүүр дээрэмдсэн гэх ташаа мэдээлэл мэдээллийн сайтуудад гарсантай холбогдуулан ШШГЕГ-аас албан ёсоор дараах мэдэгдлийг хийж байна.

2013 оны 8 дугаар сарын 2-ны шөнө 21-22 цагийн хооронд ШШГЕГ-ын ойролцоо Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай “Толла” дэлгүүрийн худалдагчийг зэвсэглэсэн этгээдүүд дээрэмдсэн хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан тус ерөнхий газрын аж ахуйд ял эдэлж байгаа ялтныг уг дээрмийн хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэн ЦЕГ-аас хууль журмын дагуу байцаалт авсан болно. Түүнчлэн энэ хэрэгт ялтан холбоотой нь эцэслэн тогтоогдоогүй бөгөөд зөвхөн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

Иймд ШШГЕГ-ын харьяа Хорих 441 дүгээр ангиас зэвсэглэсэн хоёр ялтан оргосон гэсэн мэдээлэл огт үндэслэлгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …