Согтуу 96 жолоочийг журамлав

1463704324573e5b04e579d

Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 335 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 244 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 1 хүн нас барж, 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 2, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 96 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн. Тухайлбал, СХД-ийн нутаг Зүүн салааны 2-ын автобусны буудалд “Тэнүүн огоо” ХХК-ны Daewoo BS-106 маркийн автобусны жолооч П нь явган зорчигч 49 настай эрэгтэй Ч-г мөргөж амь насыг нь хохироосон. СБД-ийн нутаг Цэрэндоржийн гудамж 40 мянгатын 69-р байрны урд замд T.Crown маркийн авто машины жолооч нь явган зорчигч 12 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …