“Улааныг харж урваж, шарыг харж шарвана” гэдэг ардын зүйр үг бий. Г.Уянга яг түүн шиг. Улс төрд орсноосоо хойш нэг л учраа олохгүй байх шиг. Нэг эвсэж үзээд л сүүлдээ эвссэн газраа “муулж, өөлж” эвслээс гарч байх жишээтэй. Мөн амныхаа “хайрцагаар” ажилладаг түүнд итгэсэн дэмжсэн иргэд нь сэтгэл дундуур суудаг юм билээ. Чингэлтэйгийнхэнтэй уулзахдаа заавал ямар нэгэн зүйл аваачиж өгдөг тэрээр өнгөрөгч өвөл ноолууран малгай өгсөн.
Үүнийг нь ахмадууд ихэд эгдүүцэн хүлээн авсан. Доош харсан сав хүнд бэлэглэлээ хэмээн шүүмжилсэн. Хэл ам тасардаггүй тэрээр сүүлд эвслээс гарч байгаагаа хэлээд тун удалгүй ТТЭНН-ын даргаар “очсон”. Төрд гараад юм юм л хийж яваа хүүхэн. Дуулж хуурдан, бүжиг бүжин, ёстой л хамаг юмаа шавхаж байгаа. Шатраар бол хамаг нүүдлээ хийсэн хүлээн суух аж.
Түүнийг ойр тойрныхон нь “ааш” арай дэндүү гэх юм билээ. Эвслээс гарсныхаа дараа урвагч, шарвагч хэмээн хэдэнтэй дуудуулсан тэрээр нэг их ач холбогдол өгөөгүй. Учир нь намын дарга эмэгтэй бүүр ч их ажилтай болж байгаа биз. Хийсэн гэхээсээ илүү ярьсан түүнд сонгосон тойргийн иргэд нь нэг их үнэлээд байх юмгүй жинхэнэ “удирдагч биш” гэх юм билээ.
Цөөнх болж нам эвсэл солин яваа түүнийг энэ жил Чингэлтэйгээс дахин гарахгүй байх гэж таамаглаж байна. Учир нь Чингэлтэйчүүд түүнийг сонгосондоо нэг их өөрчлөлтийг амьдрал ахуйдаа мэдрээгүй гэлцэнэ. Урвагч Г.Уянга урвадаг шигээ энэ сонгуулиар тойргоо сольж бас л урвах биз дээ. Гайхах зүйл алга дөө.
Б.Саран