АТГ-ын даргыг энэ парламент томилож амжихгүй

1463807167_f57900e3960f20dc97695c42f7cbcf14Бүрэн эрхийнх нь хугацаа хэзээ мөдгүй дуусах дөхөж байгаа З.Энхболдын танхим Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын даргыг томилохгүйгээр чуулганаа хаахаар шийджээ. Шинэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтад дээрх асуудлыг багтаагаагүй байгаа юм. Арав гаруй хоногийн өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авч, хойшлуулсан. Завсарлага авах болсон үндэслэлээ тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Бүлгээр асуудлыг ярих шаардлага байна” гэж тайлбарласан ч тус бүлэг хуралдаагүй билээ.

Хуульд зааснаар АТГ-ын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аас томилдог. Энэ дагуу хурандаа Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилуулах хүсэлтийг тавдугаар сарын 4-нд УИХ-д хүргүүлсэн ч хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаахгүй, мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авснаар эцэстээ хаврын чуулганы хаалттай золгож байх шиг байна.

УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар уг томилгоог УИХ өргөн мэдүүлснээс нь долоо хоногт багтаан хэлэлцэн шийдвэрлэх ёстой ч хугацааг нь хэтрүүлээд зогсохгүй дараагийн парламент руу асуудлыг шилжүүлэх боллоо.

Учир нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас гаргасан саналыг үндэслэн хаврын чуулганыг тавдугаар сарын 27-нд хаахаар болсон гэж эх сурвалж мэдээлж байна. Гэтэл УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад АТГ-ын даргын томилгоотой холбоотой асуудал багтаагүй байгаа юм.

УИХ-аас АТГ-ын дарга асан, комиссар Н.Ганболдыг дөрөвдүгээр сарын 14-нд чөлөөлсөн юм. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөсхурандаа Х.Энхжаргалыг санал болгосон ч Ардчилсан намынхан хүлээн авахгүй тушсаар байна.

А.Аюуш

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир:Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх тогтоолыг “амьдруулах” нэг шийдэл нь “Govstack” санаачилга гэдэгт итгэж байна

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, Олон …