П.Цагаан АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч хатагтай Мелони К.Линдбергтэй уулзлаа

tsagaan  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч хатагтай Мелони К.Линдберг болон тус сангийн Сан Франциско дахь төвийн Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан менежэр хатагтай Алма Фрийман нарыг хүлээн авч уулзаж, тус сангийн Монгол дахь салбар байгуулагдсаны 20 жилийн ойтой холбогдуулан ярилцлага өглөө.

Уулзалт ярилцлагын үеэр П.Цагаан Монгол орны Ардчиллын ололт амжилтад Азийн сангийн оруулж буй хувь нэмрийг цохон, тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хатагтай Мелони К.Линдбергтэй санал солилцсон байна.
АНУ-ын Азийн сан нь 1990 онд Монгол Улсад байгуулагдсан хамгийн анхны ашгийн бус байгууллага юм. Тус сангийн урт хугацааны цогц хандлага, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд нь Монгол Улсын шилжилтийн түүхийн эгзэгтэй үед чухал хэрэгцээ шаардлагыг хангаж чадсан юм.

 

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …