Өнөөдөр сонгуульд нэр дэвшигчид тодорно

b2a60c7fdb2e3dfd563adb3e9cbf37ac

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг өнөөдрөөс албан ёсоор тодруулж эхэлнэ. Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвших үйл явц өнөөдрөөс энэ сарын 28-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Үүнтэй холбогдуулан намууд эрх барих дээд байгууллагуудаа хуралдуулахаар төлөвлөөд байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Энэ долоо хоногийн дундуур МАН-ынхан бага хурлаа хуралдуулж нэр дэвшигчдээ тодруулах бол АН-ынхан ч гэсэн ҮЗХ-ны хурлаа хийж нэр дэвшигчдээ тодруулахаар зэхэж байгаа аж.

Хуульд зааснаар нэр дэвшигчид сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авна.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …