Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас энэ сарын 19-нд мэдээлснээр тайланд, өнгөрсөн 15 жилд дэлхийн хүн амын дундаж наслалт таваар нэмэгдсэнийг онцоллоо. Эмэгтэйчүүдийн дундаж наслалтын үзүүлэлтээр Япон улс тэргүүлсэн бол эрэгтэйчүүдийн дундаж наслалтаар Швейцарь улс I байрт оржээ.
“Дэлхийн эрүүл мэндийн статистик 2016” тайланд тэмдэглэснээр, дэлхийн хүн амын дундаж тоо баримтыг үндэслэвэл 2015 онд хүүхдийн дундаж насжилт 71.4 байж, эмэгтэй хүүхдийн дундаж насжилт 73.8, эрэгтэй хүүхдийн дундаж насжилт 69.1 байна. Хамгийн өндөр наслалттай таван оронд Япон, Швейцарь, Сингапур, Австрали, Испани орсон бол хамгийн богино насжилттай таван оронд Сьерра Леоне, Ангол, Төв Африкийн Бүгд Найрамдах улс, Чад, Кот-д’ Ивуар багтсан байна.
– See more at: http://www.unen.mn/content/63030.shtml?alias=world#sthash.KBBoivco.dpuf