БНПУ-ын Маршал Богдан Борусевичийн айлчлал эхэллээ

news_4510 Өнөөдөр манай улсад УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын Маршал Богдан Борусевич албан ёсны айлчлал эхэлж байна.

Түүнийг УИХ-ын дарга З.Энхболд 11:00 цагаас Сүхбаатарын талбайд угтан авч, Чингис хааны хөшөөнд хамтдаа хүндэтгэл үзүүлнэ. Мөн Төрийн ордны Баганат танхимд хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурах ёслол болсны дараа парламентын тэргүүн зочныг албан өрөөндөө хүлээж авч уулзахаар төлөвлөөд байна.

Дөрөв хоног үргэлжлэх айлчлалын хүрээнд ноён Богдан Борусевич Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхахын зэрэгцээ Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзахаар төлөвлөөд байгаа юм.

Дашрамд дурьдахад, Тэрээр өнөө өглөө “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд ноён Богдан Борусевичийг УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс угтсан байна.

Л.Бадрах.ugluu.mn

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …