Дорноговийн орон нутгийн сонгуульд 71 нэр дэвшигч өрсөлдөнө

Орон нутгийн сонгууль ирэх зургаадугаар сарын 29-нд болно.

Түүнд өрсөлдөх нэр дэвшигчдийн талаар Сонгуулийн тухай хуулийн 157-р зүйлийн 13 дахь заалтад “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас хойш тав хоногийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлнэ” хэмээн заасны дагуу өнөөдөр Дорноговь аймгийн сонгуулийн хорооноос мэдээлэл өглөө.

2016 оны Орон нутгийн ИТХ-ын сонгуульд аймгийн хэмжээнд МАН-31, АН-29, МАХН-7, Бие даагч-4 хүн нийт 71 нэр дэвшигчдийн нэрсийг сонгуулийн хороо албан ёсоор бүртгэжээ.

Харин Сонгуулийн хороо нэр дэвшүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн аймгийн намуудын болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг нягтлан шалгаад АН-2, МАХН-1 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна. Эдгээр нэр дэвшигчид нь хуулийн хугацаанд орон нутагт шилжиж ирээгүй байнгын оршин суугч биш, төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх хүсэлтээ өгөөгүй, 2 өөр бичиг баримт бүрдүүлсэн гэх мэт зөрчилтэй байжээ.

Дээрх 71 нэр дэвшигч 31 мандатын төлөө 20 тойрог дээр өрсөлдөнө.

Тодруулбал, Сайншанд суманд 7 тойрогт 14 мандат, Замын-Үүд суманд 1 тойрогт 4 мандат, Айраг суманд 2 тойрогт 2 мандат, бусад суманд тус бүр нэг мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөх юм.

Дорноговь аймаг нь 65200 хүн амтай бөгөөд үүнээс сонгуулийн насны буюу 18 нас хүрсэн 40347 иргэн байгаа аж. Ийнхүү орон нутгийн сонгуульд ИТХ-д нэр дэвшигчид хуулийн хугацаандаа тодорсныг нэрсийн жагсаалтаар нь танилцуулъя.

3.МАН_JsXdR3W

 

1._Бие_даагч

4._МАХН

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …