Уран уншигч Э.Нандинзаяа охин монгол брэндийн нүүр царай болов

14525702535694768d66857

Авьяаслаг монголчууд шоунд оролцохоор Эрдэнэт хотоос ирсэн бяцхан уран уншигч Э.Нандинзаяа олон гайхалтай авьяастнуудын дундаас ногоон дээл, улаан бүч, хоёр салаа гэзэг, адтай сэргэлэнгээрээ аргагүй л онцгойрсон. Тод яруу үг хэллэг, шаггүй сайн жүжиглэлтээрээ тус шоуны үзэгчид болоод шүүгчдийг гайхшруулж чадсан түүнийг шүүгч Рокет бэй ирээдүйн гавьяат жүжигчин болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа шоуны үеэр хэлж байсан билээ. Аав Эрдэнэ нь “Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг охиныг шоунд анх оролцох санааг сургалтын төвийн багш нь гаргасан гэдэг.

Нандинзаяаг шоунд оролцсоноос хойш хүмүүс их таньдаг болж, гадуур явж байхад хүмүүс их таньж, мэндэлж баяр хүргэдэг гэнэ. Авьяаслаг охин өнгөрсөн шинэ жилээр аймгийнхаа шилдэг сурагч болсон.

Харин тэрээр Тэсо корпорациас үйлдвэрлэн гаргадаг айсмарк зайрмагны нүүр царай болоод байгаа аж.

nandin

Эх сурвалж:Breakingnews.mn

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …