“Мисс”-үүд “Sunburn”-дахаар зэхэж байна

13217080_790051657798479_215790017944236824_o_2“Minds eye” production энэ зуны хамгийн анхны Sunburn 2016 задгай энэ сарын 27-ндбуюу баасан гаригт болох гэж байгаа билээ. Энэхүү шоунд манай урлаг соёлынхноос гадна загварынхан, миссүүд оролцохоор зэхэж байгаа гэнэ. Тодруулбал мисс Батцэцэг, Оюука, Зулаа, Шүүдэрээ, жүжигчин Дөлгөөн, Шинэбаяр зэрэг залуу уран бүтээлчид оролцох юм.

Тус шоу нь орчин үеийн залууст зориулан мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд олон сар хүйтний улиралд дарлуулсан залуусдаа зориулж зуны хамгийн анхны цэвэр агаарт хөгжмийн хэмнэлийг мэдэрч, энэ зуныг эрч хүчтэй эхлүүлэх “витамин” болж байна гэж ойлгож болно. Шоунд оролцогчдыг олон сюрпризүүд хүлээж байгаа бөгөөд тэд хоорондоо сая төгрөгийн шагналын сантай элсний волейболоор өрсөлдөж цагийг зугаатай өнгөрөөх юм.

Түүнчлэн залуусын дунд хэдийнээ танигдсан чадварлаг DJ Henza, DJ Tamir, DJ Odko, DJ Achka нар өөрсдийн давтагдашгүй сетүүдээ хүргэхээс гадна дуучин Амараа Хар сарнай, ICE TOP, X-vit, Outlaw зэрэг урлагийн шилдэг уран бүтээлчид оролцоно.

Мөн шоуны МС-гээр жүжигчин Цоомоо TV Cocktail, Шагай Fantastic production нар залуустайгаа Гачууртад байрлах “Монгол шилтгээн” цогцолборт нэгэн үдшийг хөгжилтэй, мартагдахааргүй өнгөрүүлэх юм. Үүгээр зогсохгүй залуусыг галын үзүүлбэр, хөгжөөнт тоглоом, go go dancer, hip hop, RnB, electro хөгжим, Led and Light show гэх мэт олон гэнэтийн бэлгүүд хүлээж байгааг дуулгахад таатай байна. Орчин үеийн залуус бид бүгд шинэ бүхнийг эрэлхийлж байгаа өнөө үед тэдэнд зориулсан чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх үйл ажиллагаануудын нэг зуны хамгийн анхны

“Sunburn 2016” задгай шоунд найз нөхөд, хамт олонтой очиж нэг өдрийг мартагдахааргүй өнгөрөөгөөрэй, залуусаа

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …