Зи дарга Чингэлтэй, Баянзүрхэд гал тавьлаа

1457056560_1fs2sd1f2d1sd2М.Сономпил, Д.Батцогт нарын араас С.Дэмбэрэл АН-аар овоглох болов. ИЗНН-аас УИХ-д суудаг хоёр төлөөллийн нэг болох С.Дэмбэрэл намын гишүүн Ч.Базар, Р.Булгамаа нарын хамт АН-д элсч, намын дарга З.Энхболдоос гишүүний үнэмлэхээ авсан нь ойрын өдрүүдийн онцлох үйл явдлаар нэрлэгдэж байна.

Н.Энхбаяраас өрх тусгаарлаж, МАХН-аас МАН-д гишүүнчлэлээ сэргээсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг урваач шарваачаар нь дуудаж байсан АН-ынхан нам нам дамжиж явсаар ,Иргэний Хөдөлгөөн, МҮАН, ИЗНН-ын  нэр зүүсэн хэсэг нөхдөөр сүр бараатайгаар эгнээгээ тэлсэн нь Зэ-гийн оффшорчдоосоо салахаар шийдсэн зоригтой алхам уу? арга ядсан үйлдэл үү?.

 Дотоодын зөрчил, фракцын зодооноо дийлэхээ больсон З.Энхболд тойргийн маргаанаа дарж чадаагүй байж Чингэлтэй, Баянзүрхт гал татсан нь АН-ынхны дунд дараагийн зодооны эхлэлийг тавьлаа. Учир нь С.Дэмбэрэл Чингэлтэй, Р.Булгамаа Баянзүрх дүүрэгт нэр дэвших тохироотой орж ирсэн бол Ч.Базарын тойрог тодорхойгүй байгаа аж.  АН болон ИЗНН-ын хамтран ажиллах гэрээний дагуу тэд 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас өрсөлдөх юм. Гэхдээ нэр дэвших албан ёсны эрхийг нөгөөдөр болох ҮЗХ-ны хуралдаанаас авах учиртай.

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …