МАН-аас СЕХ-нд шаардлага хүргүүллээ

1464310118_amarbaysgalan_9955912579

Нийслэл,  орон нутгийн сонгуулийн хороод МАН-ын нэр дэвшигчийг бүртгээгүй гэх гомдол гарч байгаа юм. Тодруулбал, Говь-Алтай аймгийн сонгуулийн хороо хуульд заасны дагуу тавдугаар сарын 17-ны өдөрт багтаан нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдсэн тогтоол гаргах учиртай. Гэтэл сонгуулийн хорооноос тогтоол гаргасан эсэхээ нууцалж,  хуулийн хугацааг хэтрүүлэн тавдугаар сарын 20-ны өдөр мэдэгджээ. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийг мушгин гуйвуулж, асуудалд улс төрийн өнгө аясаар хандаж, Дархан-Уул аймгийн ИТХ-д МАН-ын долоон нэр дэвшигч, Увс аймгийн МАН-ын гурван нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна.Ингэхдээ Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2012-2016 оны хооронд ажилласан С.Насанбатыг тайлан сэтгүүлээ тараасных нь төлөө хууль зөрчсөн хэмээн үзжээ. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлд “….орон нутгийн хурлын төлөөлөгч нэр дэвшиж байгаа тохиолдолд тэдгээрийн хийсэн ажлын тайлан сонгуулийн сурталчилгааны  материалын хэмжээнд тооцохгүй” гэсэн байдаг. Үүнээс гадна Дархан-Уул аймагт нэр дэвшигч Ч.Чүлтэмбат, З.Бадрал, Б.Азжаргал,  Т.Тулга, С.Насанбат,  Д.Амарсанаа болон  Говь-Алтай аймагт нэр дэвшигч В.Рэнцэндорж, В.Сүррагчаа,  Увс аймагт нэр дэвшигч Б.Гомбо, Б.Хүлэнбаатар, Ю.Сайнжаргал нарын асуудалд тухайн аймгийн хороод нь эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, улс төрийн өнгө аясаар хандаж байгааг МАН эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ.

10001_15656112

10002_686498983

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …