УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж магадгүй байна

chuulgan  Монгол Улсын Их хурлын ээлжит бус чуулганыг хуралдуулж магадгүй болоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай уулзаж ярилцах үеэр төрийн өндөрлөгүүд энэ асуудлыг хөнджээ.

Улсын эдийн засгийн байдал тогтворгүй, төгрөгийн ханш суларсан зэрэгтэй холбоотойгоор тодорхой арга хэмжээ авах ажлууд байгаа тул УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой гэдэг дээр санал нэгдсэн байна. Ээлжит бус чуулганыг зарлахад хүрвэл, УИХ-ын дарга тогтоол гаргаж баталгаажуулах ёстой юм. Чуулган хуралдаж магадгүй байна.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал …