“Даяар Монгол”-той хамтрах болсон АН-ынхны ухаан санаа эрүүл үү???

111Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн анхаарлын төвд байдаг, этгээд сонин имиджтэй “Даяар Монгол”-ынхон нэртэй нөхдүүдээс цэрвэх хүмүүс олон. Хачирхалтай нь “Даяар Монгол” хөдөлгөөн Хөдөлмөрийн яамтай хамтран “Монгол хүн Монголын ирээдүй” гэсэн төсөл хэрэгжүүлж эхэлжээ.Гарьдхүүгийн Баярсайханы толгойлдог Хөдөлмөрийн яам бол Монгол Улсын төр захиргааны байгууллага. Гэтэл хамтарч байгаа этгээд нь “Даяар Монгол” хөдөлгөөн байдаг. Үүн дээр л асуудал үүсч байгаа юм. Гаднын томоохон орнууд, жишээлэхэд, Японы Засгийн газар, аль нэг яам нь якуза нартайгаа холбогдож ил цагаан төсөл хэрэгжүүлж байсан тухай лав сонсоогүй юм байна. Солонгос улс мөн л адил мафийн бүлэглэлтэйгээ хамтран төсөл хэрэгжүүлдэггүй. Манай хойд хөрш ОХУ мафийн сүлжээгээрээ Италийг ардаа орхисон. Хамгийн том мафийн сүлжээтэй орны Засгийн газар мафитайгаа хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлээгүй л байна. “Даяар Монгол” хөдөлгөөнтэй хамтран төсөл хэрэгжүүлж байгаа нь гаднынхны нүдэнд Монголыг муухай харагдуулж байна. Төрийн яам нь түмний нэр барьж гадаадын иргэдийг дарамталж амь зуудаг төрийн бус байгууллагатайгаа хамтраад төсөл хэрэгжүүлж байна гээд бодохоор монголын төр дампуурсны илрэл. Харамсалтай нь “Даяар Монгол” хөдөлгөөний хэд хэдэн залуу хуулиас гадуур үйл ажиллагаа явуулж байгаад хэцүү нэртийн хаалга татсан зэрэг нь Г.Баярсайхан сайдын “төсөл” богино зайн буюу дээдсийн захилагатайг илтгэж байна.Дөрвөн жил Монголын хувь заяагаар тоглосон Ардчилсан намынхны болон Чингэлтэй дүүрэгтээ нэр дэвшихээр горилж байгаа Гарьдхүүгийн Баярсайханы ухаан санаа эрүүл байгаад эргэлзэхээр байна.

Б.Дэлгэрмаа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …