Реалити шоуны од Ким Кардашиан, дуучин Канье Уэст нар Италид хуримынхаа хоёр жилийн ойгоо тэмдэглэжээ. Ким, Канье нар 2014 оны тавдугаар сарын 24-ний өдөр Италийн Флоренсе хотын “Форте ди Белведер” гэх түүхэн барилгад хуримлаж байсан юм.
Тэгвэл хоёр жилийн дараа хосууд дахин Италид ойгоо тэмдэглэхээр очжээ. Улмаар Софи Копполагийн найруулан тавьсан “Травиата” дуурийг үзсэн байна. Энэ үед Ким урт загвартай цагаан даашинзаар гангарч, хуримын бөгжөө зүүсэн байсан гэнэ.
Реалити шоуны од бүсгүй өөрийн зургаа инстаграмм хуудастаа нийтэлж “Миний бөгж миний хайрын төлөө Ромд үнэхээр гайхалтай гялалзаж байна. Бид Италид хуримынхаа хоёр жилийн ойг тэмдэглэхээр очих үед.
Бидний хуримаа хийсэн улс шүү дээ” гэх тайлбарыг зүүсэн бол Канье ч гэсэн өөрийн цахим хуудастаа зургаа постолж, “Хайртай хүнтэйгээ өнгөрүүлсэн жаргалтай хоёр жил. Чи минь намайг аз жаргалтай болгодог. Маш их хайртай” гэж бичсэн байв.
Эх сурвалж: www.mminfo.mn