Халиарыг хэрхэн даршлах вэ

4141636574a5dc6a2a6361
Хүний эрүүл мэндэд тустай, байгалийн гаралтай амтлагч ургамлын нэг бол халиар. Халиарыг түүж амтлаад даршилж олон төрлийн хоол зуушийг амтлаж хачирлаж болдог. Халиартай хуушуур, бууз, мантуу салахын аргагүй сайхан амттай болдог шүү дээ. Тэгвэл халиарыг хэрхэн даршлах аргыг сураад аваарай.

1.

Халиарыг хүйтэн усанд угааж сайтар сэгсэрч хатаагаарай. Ишний үзүүр, үндэсний шороотой хэсгийг салгаж хаяна. Гэхдээ ишийг лав авах хэрэггүй шүү.

2.
Ийнхүү хутгаар жижиглэн хярж хэрчинэ.

3.
Таглаатай варианы шилийг халуун буцалсан усанд амсрыг нь доош нь харуулж хийгээд ариутгаж угаана. Хаттал нь сайн арчина.

4.
Ингээд жижиглэн хэрчсэн халиарнаас варианы шилэнд хийнэ. Эхлээд 2 хуруу зузааныг хийсний дараа 1/5 цайны халбага давсаар амтлаж цацна. Дараа нь дахин 2 хуруу зузаантай хэрчсэн халиарыг хийж энэ мэт давслана. Варианы шилийг дүүртэл ингэж амтлах бөгөөд халиарыг дээрээс нь сайн дарж нягтаршуулж өгөөрэй. Ингээд агаар орохооргүй сайтар таглаад сэрүүн газар 2-3 хоног хонуулсны дараа өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж болно.

Халиараар ялангуяа мах ихтэй хоёрдугаар хоолыг амтлахад нэн сайхан, өвөрмөц амт оруулдаг

Эх сурвалж: 1000jor.mn

Санал болгох мэдээ

“Эрдэнэс таван толгой” компанийн нэг адил төрийн өмчит компаниудын хувьцааг иргэдэд  ноогдол ашиг болгон хүртээх боломжтой

Өнөөдөр бид зөвхөн “Эрдэнэс таван толгой” компаний иргэнд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тухай ярьж байна. Цаашдаа …