Баз хүргэчүүд, төрсөн ах, дүү нар хоорондоо өрсөлдсөн сонирхолтой тойргууд

Д.БатцогтVS С.Бямбацогт

4116

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт нарыг 1 айлын баз хүргэчүүд гэдгийг мэдэхгүй хүн тун ховор. 2 хүргэн нь УИХ-ын гишүүн азтай хадмуудтай гэж ярих нь энүүхэнд. Тэд 2-уулаа Ховдынх бөгөөд УИХ-ын 2012 оны сонгуулиар Ховдод ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар базууд Ховд аймгийн 35 дугаар тойрогт АН, МАН-өөс өрсөлдөхөөр тов гарчээ.

Ш.Батсамбуу VS Ш.Сайхансамбуу

4115

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас Завхан аймгийн 18 дугаар тойрогт УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон бол түүний дүү Ш.Батсамбуу яг энэ тойрогт ахынхаа хуучин намаас нэр дэвших мандат өвөртөлсөн. Тэд ийнхүү 1 тойрогт өрсөлдөхөөр болсон нь олон хүнийг гайхшруулж байгаа бөгөөд МАН-д хаягдсан Ш.Сайхансамбуу МАН-д тоогдсон Ш.Батсамбуутайгаа тангараг тасарсны илрэл гэж харах хүн цөөнгүй байна.

Ямартай ч энэ мэтчилэн олон сонирхолтой тойрог хуваарилалт энэ удаагийн сонгуулиар бий болж байгаа нь нэлээд өрсөлдөөн өрнүүлэх шинжтэй. Улс төр гэдэг базууд гэлтгүй төрсөн, гарсныг хүртэл өрсөлдөгч болгож чаддаг хүчтэй тоглоом юм аа.

Эх сурвалж: Цензургүй.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …