СЕХ -ны эхний сорилт

downloadМАХН-ын нэр дэвшигчид хүчин төгөлдөр үү ? Хуульд зааснаар намууд нэр дэвшигчдээ энэ сарын 23 наас тав хоногт багтаан тодруулах байв. Энэ дагуу сонгуульд оролцох батламж авсан нам, эвслүүд энэ сарын 27-нд хуралдаж хуулийн хугацаанд буюу 00.00 цагаас өмнө нэр дэвшигчдээ тодруулсан юм. Харин 23.00 цаг өнгөрөөж эхэслэн. МАХН-ын Бага чуулган үүрийн 05.00 цагт нэр дэвшигчдээ тодруулна. Нэг үгээр хэлбэл, МАХН-ынхан Сонгуулийн хуулийг баримталсан бол МАХН-ынхан МАН, АН-ын адил 00.00 цагаас өмнө нэр дэвшигчдээ тодруулаж зарлах учиртай байсан юм. Хачирхалтай нь, АН, МАН-ын нэр дэвшигчид тодрохыг хүлээж, хэнийгээ хаана нэр дэвшүүлэх тактик баримталсан МАХН-ын энэ удаагийн үйлдэл өөрсдийг нь сонгуульд оролцож чадахааргүй байдалд оруулаад байна. Үүнээс улбаалж Сонгуулийн ерөнхий хороо МАХН -ын нэр дэвшигчдэд батламж олгох эсэх нь ч эргэлзээтэй юм. Хуулиа дагавал, Сонгуулийн төв байгууллагад улс төрийн ямар нэгэн нөлөө орчихдоггүй л юм бол МАХН-ын нэр дэвшигчдийг батламжлахгүй. Энэ нь зүйлд нийцнэ.

Харин 2012 оных шиг МАН-ыг саналыг хуваах замаар УИХ-ын сонгуульд ялалт байгуулна гэж АН-ынхан үзвэл, бас нөлөөлбөл МАХН-ын нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж, батламж олгоно. АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын “нөхөрлөл” ч холбогдох байгууллагын шийдвэрээс илүү тодорч болох. Гэхдээ хууль хэрэгжүүлэх учиртай байгуулага нь Сонгуулийн хуулиа зөрчиж, МАХН -ын нэр дэвшигчдийг бүртгэвэл асуудал үүсэх нь тодорхой. Ийм шийдвэр гаргасан гэдэг үндэслэлээр сонгуулийн ерөнхий хороог татан буулгах яриа ч улс төрийн хүрээнд хөндөгдөж мэдэх. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр ирэх өдрүүдийн гол сэдэв болох бололтой. Сонгуулийн ерөнхий хороо МАХН -ын нэр дэвшигчдийг адислах эсэхийг харах л үлдлээ. Тэд хэн нэгний захиалгаар ажилладаггүй , хуулиа баримталдаг нь үнэн л юм бол Сонгуулийн хууль зөрчсөн МАХН -ын нэр дэвшигчид энэ удаагийн сонгуулийн өнжих нь тодорхой билээ. эндээс харахад МАХН -ын нэр дэвшигчид хүчин төгөлдөр, хууль ёсных гэдгийг тогтоохоороо СЕХ эхний сорилттойгоо тулгарч байна. Тэднийг хууль зөрчсөн эсэх нь энэ өдрүүдэд эс бөгөөс ирэх сарын 7-нд тодорхой болно.

Эх сурвалж: Үндэсний шуудан

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар 2025 …