МАН нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг СЕХ-нд хүлээлгэж өглөө

1464585952574bcee0baa43

УИХ-ын 2016 оны сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигчдийн бичиг баримтыг өнөөдөр СЕХ-нд хүлээлгэн өглөө. МАН өнгөрсөн баасан гаригт Бага хурлаа хийж, УИХ-ын сонгуульд сойх гишүүдээ тодруулсан билээ. Тэгвэл холбогдох хуульд заасны дагуу морин цагт нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд бүртгүүлж байгаа аж. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ ” МАН хуулийг дээдэлдэг, хэрэгжүүлдэг үлгэр жишээ намын хувьд 76 нэр дэвшигчийн хувьд ямар нэгэн асуудалгүй. Хуулийн хүрээнд бичиг баримтыг нь эцэслэн бүрдүүлээд СЕХ-нд албан ёсоор бүртгүүлж байна.

СЕХ хуульд заасан хугацаанд манай нэр дэвшигчдийг бүртгэж, сонгуульд оролцох эрхийг нь нээж өгнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ. МАН-ын Бага хурал өнгөрсөн баасан гаригт болж, тойрогт сойх гишүүдээ тодруулсан. Тэгвэл МАН-аас дэвшиж байгаа гишүүдийн 40 гаруй хувь нь залуучууд, 40 хүртэлх хувь нь шинэ нэр дэвшигчид байгааг ч энэ үеэр онцолж байлаа.

1464585962574bceeaeab4e

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …