МАХН-ын дарга Н.Энхбаяр намын нэр бүхий гишүүдийн хамт өлсгөлөн зарлаад байгаа. Тэгвэл тэднийг өлсгөлөнгөө зогсоохыг шаардан Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус намын дарга Ш.Төмөрсүх хэвлэлийн хурлын үеэр “Н.Энхбаяр сонгууль бүрийн өмнө дандаа ингэж байх юм. Энэ үйлдэл нь сонгогчдын анхаарлыг өөртөө татах гэсэн алд сурталчилгааны арга. Түүний үйлдлүүд Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна. Одоо хүүхдийн баяр болох гэж байхад Н.Энхбаяр яасан муу ёртой юм бэ? Өлсгөлөнгөө зогсоохгүй бид бол хууль хяналтын байгууллагуудад албан бичгээр шаардлага хүргүүлнэ” гэлээ.
Н.Энхбаярын хувьд ялтай хугацаа дууссан байхад сонгуульд оролцуулахгүй гэж байгааг эсэргүүцэн ийн өлсгөлөн зарлаад байгаа билээ. Түүний хамтаар О.Баасанхүү, Ц.Төмөрбаатар, Б.Тулга гэх мэт 14 хүн өлсгөлөн зарлаж байгаа юм.
Эх сурвалж:Olloo.mn