Ээж болсон хүний хамгийн “гоё” сорви бол язралт байдаг. Гэвч урин дуулан цаг ирж нимгэн хувцаслах, усанд сэлэх зэрэг олон шалтгаанаар түүнийгээ арилгах хүсэл төрдөг гэдэгтээ санал нийлж байна уу?, бүсгүйчүүдээ. Тэгвэл элдэв янзын эм тан хэрэглэхгүйгээр хэрхэн байгалийн цэвэр аргаар арилгах боломжтой талаар дараах мэдээллээс хүргэж байна.
1. Төмсний шүүс
Төмсний шүүс арьсны эсийн өсөлт, нөхөн сэргээхийг дэмждэг бөгөөд амин дэм, эрдэс бодис агуулсан байдаг. Төмсийг дундуур нь нэг төмс хэрчээд нибэгний шүүс хэдэн дусал мөн элсэн чихэр, нэг халбага хийж холигчоор холино. Сайн холиод усанд орохоосоо өмнө арван минут тавьж хэрэглэнэ. Энэ үр дүн сайтай ба сарын дараа гэхэд мэдэгдэхүйч өөрчлөлтийг танд авчирна.
2. Aloe Vera
Зуун наст нь олон арьсны асуудалд эмчилгээ хийхэд үр дүнтэй байдаг. Түүний эдгээх болон тайвшруулах шинж нь сунгах язарсан арьсыг эмчилэхэд нэн тохиромжтой юм. Язарсан хэсэг дээр зуун настын гель үрж болно мөн A, E витаминыг зуун настын гелийг нь дөрөвний нэг хийж сайтар хутгаад хэдэн минутын турш тухайн хэсэг дээрээ түрхэж байлгана.Дараа нь бүлээн усаар зайлна. Энэ үйл явцыг өдөр бүр давтах хэрэгтэй.
3. Ус
Хэрэв язарч эхэлж байгаа бол усны хэрэглээгээ нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгтэй. Үүний тулд хамгийн багадаа өдөрт 2.5 литр усыг ууж хэвшээрэй. Энэ нь таны арьсыг зөөлөн болгож, уян хатан байлгахад туслах болно. Цай, кофе зэрэг нь шингэн нөхдөггүй учраас зөвхөн ус уухыг зөвлөж байна.
4. Нимбэгний шүүс
Язралтыг багасгах бас нэг арга зам нь энгийн нимбэгний шүүс ашиглах явдал юм. Нимбэгний шүүс арьсны сорви аргалах онцгой чадвартай. Тиймээс нимбэгийг голоор зүсээр тойрог хэлбэртэйгээр язарсан хэсгүүдээрээ массажлаж болно. Үүнийг багадаа л 10 минут хийх хэрэгтэй. Бас нэг арга байдаг. Энэ нимбэгний болон өргөст хэмхний шүүсийг тэнцүү хэмжээгээ хольж язарсан хэсэг дээр түрхэж болно.
ontslog.mn