Зуны элсэлт III-IV, V-VI, VII-IX анги гэсэн 3 ангиллаар 6 сарын 6-наас 1 сарын хугацаатай явагдана. Сурагчид 7 хоногийн 5 өдөр, өдөрт 3 цагаар хичээллэж нийт 60 цагийн агуулгыг үзэж судална.
Дугуйланг сэтгэх чадварын чиглэлээр олон арван ном бичсэн, сурган хүмүүжүүлэх туршлага сайтай, боловсрол судлаач, математикийн багш удирдан явуулна.
Сургалтын агуулга
Ажиглан харах, дүрслэн бодох, ангилан ялгах, зүй тогтол олох, эргэцүүлэн бодох, судлан шинжлэх, гол чанар, үндсийг олох, нэгтгэн дүгнэх, өөрөөр сэтгэх, боломж шавхах, эрэл хайгуул хийх чадваруудыг хөгжүүлэх төрөл бүрийн математик болон сэтгэхүйн бодлого, дасгалуудаас бүрдсэн.
Энэхүү дугуйланд хамрагдсанаар хүүхдийн тань:
– Бие даан сурах чадвар нь сайжирч, бүх хичээлийн амжилт дээшилнэ
– Асуудлын учрыг олох, ойлгон ухаарах чадвар сайжирна
– Сэтгэн бодох чадвар өснө
– Математик сэтгэлгээ нь хөгжинө
Манай дугуйлан хоцрогдол нөхөхөд биш, хоцрогдлын шалтгааныг арилгахад, мөн сурагч цаашид багшийн оролцоогүйгээр өөрөө бие даан сурах чадварыг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулна.
Сэтгэх замаар математикт суралцъя!
Та манай дугуйланд хүүхдээ бүртгүүлэн,
сэтгэх чадварыг нь хөгжүүлээрэй!
Дэлгэрэнгүй мэдээллийг
99738637, 70101839, 70111839